Нэн ховор амьтан болох "Шивэр хандгай"-г агнасан иргэнд шүүхээс 2 жилийн ял оноолоо

img

Нэн ховор амьтан болох "Шивэр хандгай"-г агнасан иргэний үйлдэлд шүүхээс 2 жилийн хорих ял оногдууллаа

Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтыг зохион байгуулахад иргэн Б нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан шивэр хандгайн махыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, мөн биедээ зэвсгийн чанартай зүйл авч явсан үйлдлийг хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн.

Тодруулбал, Монгол улсын иргэн Б нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Нэн ховор амьтан”, Монгол Улсын улаан номын “Нэн ховор” зүйлд багтсан “Шивэр хандгай”-г Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд иргэн Б-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдсэн.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж, 39,400,000 төгрөгийг нөхөн төлүүлсэн.

Иймд иргэд та бүхэн хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jerome Herman:
HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-03-09