Засгийн газар унах нь цаг хугацааны асуудал

img

 

Сүүлийн хэд хоногийн улс төрийг харвал эрх баригчдын дотоод зөрчил гүнзгийрэх тусам гадна талын тоглогчид улам хөдөлж эхлээд байна.

Юу болж байна вэ гэдгийг энгийнээр задлая.

Нэгдүгээрт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг шууд бойкот зарлачихлаа. Ардчилсан нам УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаасаа буутал чуулганд суухгүй гэдэг нь улстөржсөн дарамт. Учир нь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй 19 гишүүн Н.Учралыг УИХ-ын дарга болоход нь дэмжсэн кноп дарсан байдаг. Тэд улстөрийн ашигтай байрлал хүлээж байсан нь тодорхой. Тиймдээ одоо түүнийг бойкотолж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй хэмээж буй.

Хоёрдугаарт, танхим дотор өөрөө гал асчихсан. Байгаль орчны сайд Б.Батбаатарыг өөрийнх нь нам болох Иргэний зориг ногоон нам дотроос нь “манай хүн биш” гээд шахаж эхэлсэн. Шинэ дарга Р.Батболд бүр Ерөнхий сайдад нь албан ёсоор шаардлага хүргүүлнэ гэж зарлачихлаа.

Гуравдугаарт, хоёр сайд аль хэдийнэ суудлаа өгөх өргөдлөө өгчихсөн. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр. Эхэндээ “тогтвортой байдлаа бодъё” гээд бариад үлдэх янзтай байсан ч одоо УИХ дээр шууд оруулж ирээд шийдүүлэх шат руу явж байна.

Эндээс гол улс төр эхэлж байгаа юм.

ХҮН нам дотроо аль хэдийнэ дараагийн нүүдлээ бодоод эхэлчихсэн. ХҮН нам Эрчим хүчний салбарыг авч үлдээд оронд нь Б.Найдалааг сайд болгох хувилбар яригдаж байна. Нөгөө талд Боловсролын сайдын суудал дээр Л.Энх-Амгаланг гаргаж ирэх тухай МАН дотор хэлэлцэж эхэлсэн гэх мэдээлэл явж байна.

Гэхдээ энэ бол зөвхөн сайдын сэлгээний асуудал биш. Үнэндээ том зураг дээр дараах хэдэн хувилбар зэрэг явж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Чойжилсүрэнг явуулаад Б.Найдалааг оруулж ирэх үү
П.Наранбаярын оронд Л.Энх-Амгаланг тавих уу
Эсвэл бүр танхимаа цэвэрхэн тараагаад өөрөө огцорч дараагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль руу нэр төртэй орох уу

Энэ гурван хувилбар зэрэг яригдаж байна. Нөгөө талаас сөрөг хүчин шахалтаа нэмсээр байвал бүр өөр зураг гарч ирж магадгүй. Хэрвээ эрх баригч нам нөхцөл байдлыг ухаалгаар удирдаж чадвал сонирхолтой комбинац ч үүснэ гэж харж байна Н.Учрал Ерөнхий сайд болж, УИХ-ын даргаар Л.Энх-Амгалан очих хувилбар.

Өөрөөр хэлбэл, одоогийн зөрчил зөвхөн сайдын суудлын асуудал биш, бүр парламентын толгой, Засгийн газрын тэргүүн солигдох хэмжээний том нүүдэл рүү орчихоод байна.

Дээрээс нь нэг эрсдэл бий. Хэрвээ П.Наранбаярыг чөлөөлбөл ХҮН нам танхимаас гарна гэсэн дохио өгөөд байгаа. Тэгвэл хамтарсан Засгийн газар шууд ганхах нөхцөл үүснэ. Ингэвэл МАН дангаараа засаглах уу, эсвэл дахин эвсэл байгуулах уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бүхнийг ажиглаад гуравдагч хүчнүүд ч зүгээр суухгүй байна. Үндэсний эвсэл тэргүүтэй улстөрийн тоглогчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, боломж гарвал орж ирэхэд бэлэн байдалд орчихсон. Товчхондоо, улс төр одоо “хүлээлтийн горим”-д биш, шийдвэр гаргах цэг дээр ирчихсэн. Хэн нэг сайд солигдох уу гэдэг биш, хэн нь хэнийг шахаж унагах вэ, эсвэл хэн нь хэнийг сольж гарч ирэх вэ гэдэг л гол асуудал болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
⭐ JBEESPYHACK⭐ offers you fast and guaranteed hacking services, as we get the job done before getting paid,. another thing we guarantee our clients is a discreet and confidential services. you are guaranteed and assured satisfaction in the job you require us to do. Below are list of services we offer-: Phone hack📲📱 Computer/laptop hack💻 Emails hack📧 Social media account hack (including Facebook, Instagram, Snapchat e.t.c)💬 Data base accessing 📂📁 Deleted files and data recovery and lots more.🗂️🗃️ Stealing/Copying Files & Documents From Restricted Networks and Servers ✅ ▪️Credit Score Manipulation ✅ ▪️ Deleting Criminal Records✅ ▪️Bitcoin Multiplication✅ ▪️Crypto Scam Money Recovery ✅ A brief details of how the job will be carried out would be sent to you and if you arent okay with it, we can change the way the job would be done. use the email below to contact JBEESPYHACK . 📧jbeespyhack@gmail.com 📧 jbeespyhack@gmail.com
2026-03-27
Иргэн:
Бид 36 жил 2–3 намын улс төржилтөнд амьдарлаа. Үр дүн нь юу вэ? Авлига газар авлаа. Утаа багассангүй. Тендер, ЖДҮ нэрээр цөөнх баяжиж, олонх ядуурлаа. Хуулийн өмнө тэгш бус байдал бий болж, ял завшдаг тогтолцоо хэвийн үзэгдэл боллоо. Бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ үр дүн алга. Одоо хангалттай! Монголд улс төр биш — ажил хэрэг хэрэгтэй. Хариуцлага тооцдог засаглал хэрэгтэй. Нэгдсэн урт хугацааны бодлого хэрэгтэй. Бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого хэрэгтэй. Эдийн засгийн тодорхой, хэмжигдэхүйц зорилтууд хэрэгтэй. Жалга довны сэтгэлгээгээр улс орон хөгждөггүй. Нэгдэж чадсан улс л босдог.
2026-03-18
Иргэн:
Бид 36 жил 2–3 намын улс төржилтөнд амьдарлаа. Үр дүн нь юу вэ? Авлига газар авлаа. Утаа багассангүй. Тендер, ЖДҮ нэрээр цөөнх баяжиж, олонх ядуурлаа. Хуулийн өмнө тэгш бус байдал бий болж, ял завшдаг тогтолцоо хэвийн үзэгдэл боллоо. Бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ үр дүн алга. Одоо хангалттай! Монголд улс төр биш — ажил хэрэг хэрэгтэй. Хариуцлага тооцдог засаглал хэрэгтэй. Нэгдсэн урт хугацааны бодлого хэрэгтэй. Бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого хэрэгтэй. Эдийн засгийн тодорхой, хэмжигдэхүйц зорилтууд хэрэгтэй. Жалга довны сэтгэлгээгээр улс орон хөгждөггүй. Нэгдэж чадсан улс л босдог.
2026-03-18
Olivia Smith:
Consult Apexshield Recovery to Recover stolen btc, usdt ,usdc and other cryptocurrency from online trading investment scam. This notable crypto recovery company was able to help me recover my stolen crypto a few days ago after I fell victim to a crypto investment scam.Apexshield Recovery is a very professional and highly recommended crypto recovery service, I never thought it was possible to recover crypto assets until I encountered Apexshield Recovery. Have you lost access to your wallet?, Is your wallet compromised?, Have you been a victim of a fake forex broker,bitcoin, romance and investment scam? worry no more. Apexshield Recovery is the best and i am a living testimony. Reach out to them via google, search "apexshield.online" to recover back your crypto now. Their contact informations are below Email: Info@apexshield.online Whatsapp : +19025176264 Website: https://apexshield.online/
2026-03-18