ХЗБХ: ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

img

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин ахалж байгаа бөгөөд хуралдааны эхэнд ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүн, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн судалгаа, мэдээллийг танилцууллаа. Тус хуралдаанаар үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, цаашид мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн санал, байр суурийг сонсох, улмаар ирэх долоо хоногт уг асуудлаар онол, практикийн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.

 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай хэд хэдэн суурь асуудлыг ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэв. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн хохирогчоор төрийн байгууллагыг тогтоож байгаа нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй болохыг дурдлаа. Төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, улмаар төр иргэдийн эсрэг гомдол гарган эрүүгийн хариуцлага хүлээлгэх практикийг таслан зогсоох шаардлагатайг онцлов.

 

Орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн ойлголтоор “нэр төр, алдар хүнд” (dignity) нь зөвхөн хувь хүнд хамаарах үнэт зүйл бөгөөд төр өөрөө ийм утгаар хохирогч байх боломжгүй гэж үздэг. Иймд хуулийн төслийн үг, өгүүлбэр бүрийг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн нягт нямбай боловсруулах шаардлагатай хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Larry Jemmy:
WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
2026-03-27