ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

img

 

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд Дэлхийн театрын өдөр тохиож байна. Энэ өдрийг анх 1961 онд Францын Парис хот дахь алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын уран бүтээлчид цуглан урлагийн наадам зохион байгуулснаар тэмдэглэх санаачилга гарч байжээ. Тус наадамд оролцогчид “Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван” уриан дор нэгдэж, театрын баярыг жил бүр тэмдэглэж байх шийдвэрт хүрсэн байна.

Үүний дагуу 1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн театрын өдөр” хэмээн албан ёсоор тунхаглаж, түүнээс хойш дэлхийн өнцөг булан бүрд театрын уран бүтээлчид болон үзэгчид энэхүү баярыг ёслон тэмдэглэсээр иржээ.

Театрын урлаг нь хүн төрөлхтний хамгийн эртний сонгодог урлагийн нэг бөгөөд эртний Грек, Ромын үеэс үүсэлтэй гэж үздэг. Олон зууны түүхийг туулсан энэхүү урлаг өнөөдөр ч шинэ хэлбэр, шинэ илэрхийллээр хөгжиж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөөр байна.

Театр бол ариун сүм” хэмээн ярьдагчлан энэ өдөр дэлхийн театрын тайз бүрт тоглолт, уран бүтээлийн арга хэмжээ зохион байгуулж, жүжигчид, найруулагчид, зохиолчид болон театрын салбарт хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийг алдаршуулдаг уламжлалтай.

Монгол Улсад энэхүү баярыг 1990-ээд оноос эхлэн тэмдэглэх болсон бөгөөд жил бүр театрын уран бүтээлчид шинэ бүтээлээ толилуулж, үзэсгэлэн, уралдаан, тайлан тоглолт зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Энэ жилийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) болон Үндэсний урлагийн их театр (ҮУИТ) хамтран зохион байгуулах бөгөөд 21 аймгийн театр, чуулга, хувийн театрууд болон урлагийн салбарын уран бүтээлчид оролцох юм.

Баярын хүрээнд “Театрын сургуулилалт” нэртэй тоглолт зохион байгуулагдаж, эртний Грекийн Хомер-оос эхлээд дэлхийн яруу найргийн олон үеийг төлөөлөх 30 гаруй яруу найрагчийн бүтээлээс дээжлэн үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч, ОХУ-ын Театрын урлагийн дээд сургууль ГИТИС-ийн төгсөгч Э.Билгүүн ажиллаж байна.

Мөн энэ үеэр урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Larry Jemmy:
WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
2026-03-27