ДЦС-5 БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА

img

 

Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох, импортын цахилгаан эрчим хүчийг орлох стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгуудыг хийгээд байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

ТЭЦ-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт баригдах тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан гүйцэтгэнэ.

Захиалагчийн өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд НИТХ “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-д төслийн барилгын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг олгож, нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох эрхийг баталгаажуулсан. "Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ нь барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанар, тоног төхөөрөмжийн туршилт тохируулга, ажлын баталгаажуулалт, ашиглалтад хүлээн авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангах чиглэлд ажиллах юм. Түүнчлэн түншлэлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гэрээ, төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулах ажил үргэлжилж байна.

ДЦС-5 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой. Станц цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Тус төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглаж буй. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталт зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Larry Jemmy:
WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
2026-03-27
Рэнцэнхорол:
Монголд тулгамдсан асуудал
2026-03-27
Рэнцэнхорол:
Монголд маш их хэоэгтэй
2026-03-27
Рэнцэнхорол:
Монголд тулгамдсан асуудал