Интернетийн 95–99% нь хаагуур дамждаг вэ?
Дэлхийн интернетийн өгөгдлийн 95–99 хувь нь хиймэл дагуулаар бус, харин далайн ёроолоор татсан шилэн кабелиар дамждаг болохыг судалгаанууд харуулж байна.
Тив хоорондын интернет холболтын үндсэн суурийг бүрдүүлдэг эдгээр кабелиуд нь өндөр хурд, бага саатал, их хэмжээний мэдээлэл дамжуулах чадвараараа хиймэл дагуулын технологиос давуу юм. Иймээс дэлхийн улс орнууд, технологийн компаниуд далайн кабелийн сүлжээг өргөтгөх, хамгаалахад ихээхэн анхаарал хандуулж байна.

Одоогоор дэлхий даяар 400 гаруй далайн кабель ажиллаж байгаа бөгөөд нийт урт нь 1.3 сая километрээс давсан байна. Зарим кабель нь далайн 8000 метр хүртэл гүнд байрладаг аж.
Хиймэл дагуулын интернет нь алслагдсан бүс нутагт ашиглагддаг ч нийт дата урсгалын багахан хувийг эзэлдэг хэвээр байна. Тиймээс “интернет сансраар дамждаг” гэх ойлголт нь бодит байдлаас зөрүүтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ