''Artemis II'' Сансрын нисэгчид сар руу нислээ
NASA-ын “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд хүний нислэгтэй сарны тойрог руу чиглэсэн түүхэн аялал өчигдөр амжилттай эхэллээ. Өмнө нь 1972 онд Apollo хөтөлбөрийн үеэр хийсэнээс хойш хүний бүрэлдэхүүнтэй сарны аялал анх удаа боллоо.
Хөөрөлт Флорида мужийн Kennedy Space Center-ээс оройн 18:24 цагт (оройн АНУ-ын орон нутгийн цаг) амжилттай хөөрсөн бөгөөд дөрвөн сансрын нисгэгч Orion капсулд багтан нисэж байна. Тэдний дунд АНУ-ын Reid Wiseman, Victor Glover, Christina Koch болон Канадын Jeremy Hansen багтжээ. Christina Koch нь энэ аялалд оролцож буй анхны эмэгтэй, Jeremy Hansen нь Канадын анхны сансрын нисгэгч юм.

Энэ аялал нь саран дээр буухгүй, харин сарны тойрог руу дамжиж эргэн ирэх 10 хоногийн турш үргэлжлэх flyby хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Нислэгийн гол зорилго нь Orion хөлгийн амьдрах систем, харилцаа холбоо, техникийн системүүдийг хүнтэй хамт шалгах юм. Ирээдүйд Artemis III, IV нислэгүүдээр сарны гадаргуу дээр буух бэлтгэл болно.
NASA-ын мэдээгээр энэ нислэг нь сансар судлалын шинэ үеийг эхлүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам гэжээ. Европ, Герман, Канадын технологиуд ч Orion хөлөгт ашиглагдаж байгаа юм.
Энэ бол хүнтэй сарны аялалд гарч буй томоохон түүхэн амжилт бөгөөд олон улсын хэвлэл мэдээллүүд шууд мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ