Авлигын сэжигтнүүдэй Н.Учралын Засгийн газар

img

 

Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа бүрдүүлж, бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан “дэд сайд”-ын институцид чиг үүргийн шинжилгээ хийж, зөвхөн үндсэн чиг үүргийн яамдад л дэд сайд шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан нь анхаарал татсан.

Гэвч бодит байдал дээр энэхүү амлалт улс төрийн тохироо, албан тушаалын наймаа, эрх мэдэл хуваарилалтын далд наймаанд замхарч, өр төлөөсийн томилгооны сүлжээнд дарагдаж буй. Үндсэн чиг үүргийн дөрвөн яамд үлдэнэ гэж мэдэгдсэн ч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэгт дэд сайдын албан тушаал хэвээр үлдэж, улс төрийн томилгоо үргэлжилсэн нь Н.Учрал хэлсэндээ хүрч чаддаггүй, хулчгар байрын харагдуулав. Ялангуяа Д.Мөнх-Эрдэнийн томилгоо олон нийтийн эргэлзээг улам нэмэгдүүлэв. Түүнийг авлигын хэрэгт нэр холбогдсон, нэр цэвэр биш улстөрч хэмээн шүүмжилж байгаа бөгөөд ийм нөхцөлд Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдэж, төрийн ордонд нөлөөтэй байр суурь эзэлж буй нь ёс зүйн ноцтой асуудал дагуулж байна. Шударга ёс ярьж буй Засгийн газар өөрөө ийм маргаантай намтартай хүмүүсийг дэмжин авч үлдэж байгаа нь шинэчлэл хүсээд хэрэггүй бөгөөд үе үехэн авлига, хээл хахуульд нэр холбогддог ах нарынхаа утсан хүүхэлдэй болж хувирчээ л гэж харагдаж байна. А.Амундра өөрийг нь гэрчийн хамгаалалтад авбал Б.Энхбаяр нартай холбоотой хэргүүдийг дэлгэнэ хэмээн мэдэгдсэн нь бий. Хэрэв энэ нь үнэн бол эрх мэдэлтнүүдийн хоорондын тохироо, харилцан хамгаалалт, “чимээгүй эвлэрэл” бодитоор оршиж байж болзошгүйг үгүйсгэх аргагүй. Нэгэн цагт Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын хоорондын зөрчил, түүнийг дагасан томоохон гэмт хэргийн шинжтэй байж болох хэргүүд ийнхүү улс төрийн тохиролцооны цаана дарагдаж үлдэж байна гэх хардлага ч олон нийтийн дунд бий.

Н.Учралын Засгийн газрын бүтэц үнэн хэрэгтээ улс төрийн ашиг сонирхлын дахин хуваарилалт болж хувирсныг түүний томилгоонуудаас дүгнэж болохоор байна. Хулгай, луйвар, авлигад нэр холбогдсон хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилж, хамгаалж үлддэг тогтолцоотой байхад шударга ёсны тухай ярих нь цагийн гарз болж байх шиг. Төрийн ордон авлигад нэр холбогдсон хүмүүсийн орогнодог газар болж хувирсан байхад жирийн иргэдээс шударга ёс шаардах нь өөрөө шударга бус үзэгдэл юм.

Ийм бүрэлдэхүүнтэй, ийм зарчмаар бүрдсэн Засгийн газар тогтвортой, урт настай байна гэж найдах ч бэрх. Парламентын дэмжлэг авахын тулд улс төрийн барьцаанд орж, эрх баригч Монгол Ардын Нам доторх зөрчил, бүлэглэлийн тохиролцоонд автсан нь Учралын тэргүүлж буй Засгийн газрын бодлогын бие даасан байдлыг нь сулруулна. Эрх мэдлийн дотоод зөрчил ил тод болсон ийм нөхцөлд энэ Засгийн газар урт хугацаанд тогтвортой ажиллана гэж үзэхэд бэрх, харин богино настай байх магадлал нь илүү өндөр байна. Тэгээд ч зарчим бус тохиролцоон дээр тогтсон Засгийн газрын нас урт байдаггүй жамтайг Н.Учрал өөрөө ч гадарлана биз. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол энэ танхим нэг жилийг давж тогтох нь ч эргэлзээтэй, харин түүнээс өмнө улс төрийн дараагийн тохироонд зам тавьж өгөх хувилбар илүү бодитой болж мэднэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Alexa Jason:
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-04-07