МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭЭР БАЙНА

img

 

Бентью хот - Өмнөд Судан – БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид Абиемном хотоос Бентиу дахь НҮБ-ын ажиллагааны төв бааз хүртэлх 22 түлш тээврийн автомашины цувааг амжилттай хамгаалж, хүргэлээ.

Зургаан цагийн турш үргэлжилсэн уг цувааны хамгаалалт нь байгалийн хүнд нөхцөл болон эрсдэлтэй бүс нутгаар дамжин өнгөрчээ. Ялангуяа үерийн гамшигт нэрвэгдсэн, дэд бүтэц муутай энэ бүс нутагт борооны улирал эхэлж буй энэ үед түлшний хангалттай нөөцийг бүрдүүлэх нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг тасралтгүй явуулахад нэн чухал ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ