В.Путин БНХАУ-д айлчилна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны эхний хагаст БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр бэлтгэл ажил явагдаж байна. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлжээ.
Түүний хэлснээр, айлчлалын тов, хөтөлбөрийг Хятадын талтай харилцан тохиролцох ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогоор нарийн хугацаа хараахан тодорхой болоогүй байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн уг айлчлалын бэлтгэл хангагдаж байгааг баталсан байна.
В.Путины энэхүү айлчлал нь Орос, Хятадын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр улсын эдийн засаг, эрчим хүч, улс төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Москва, Бээжингийн харилцаа улам ойртож, олон улсын тавцанд хамтын байр сууриа идэвхтэй илэрхийлэх болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ