Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна

img

 

НПГ-аас улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн гомдол, мэдээллийг шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэлд үндэслэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой байж болзошгүй асуудлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүрээнд хэрэг бүртгэлтийн шатанд шалгаж байгаа аж.

Шалгалтын явцад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл, мөн санхүүгийн эх үүсвэрийг нуун далдлах буюу мөнгө угаах шинжтэй үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагаас эдгээр асуудлыг тус тусад нь зүйлчилж, нотлох баримтыг цуглуулах, холбогдох этгээдүүдээс тайлбар авах зэрэг ажиллагааг явуулж байгаа талаар эх сурвалж онцоллоо.

Сүүлийн жилүүдэд улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэрэг, маргаан нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан дурдсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар одоогоор хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд зарим УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн байна. Эдгээр хэргүүд нь албан тушаалын гэмт хэрэг, төсвийн хөрөнгийн зарцуулалт, ашиг сонирхлын зөрчил зэрэг олон төрлийн асуудлыг хамарч байгаа аж.

 

Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой байж болзошгүй асуудлг хуулийн байгууллга шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн гомдлуудад дурдагдсан асуудал бүрээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Шалгалтын хүрээнд холбогдох баримт материал цуглуулах, санхүүгийн урсгалыг нягтлах, нэр дурдагдсан этгээдүүдээс тайлбар авах зэрэг ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор уг хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд яваа бөгөөд яллагдагчаар татсан эсэх талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. 

Мөн хууль хяналтын байгууллагуудын мэдээлснээр, 2024–2026 оны хооронд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд үүний дагуу шалгалтын цар хүрээ өргөжиж, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч эхэлжээ. Хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул албан ёсны дүгнэлт гараагүй, эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэдгийг хууль хяналтын байгууллагаас онцолж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Rita Brian:
HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
2026-04-24
I get paid over $130 1 to 3 hours working from home with 2 kids at home. I never thought I’d be able to do it but my best friend earns over $27k a month doing this and she convinced me to try. The potential with this is endless. Heress-------> www.giftpay7.vip
2026-04-21