Аавын үүрэг алга, төрийн хамгаалалт дутуу

img

Шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон ч бодитоороо хүүхдүүдийн ихэнх нь тэр мөнгөө авч чаддаггүй. Судалгаагаар, тэтгэлэг авах ёстой 13,886 хүүхдээс 9,739 нь огт авч чадаагүй, нийт дүнгээрээ 6.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй байсан тоо гарчээ. Өөрөөр хэлбэл тэтгэмжийн 50 гаруй хувь нь биелдэггүй гэсэн. Хуулиар бол хүүхдийн тэтгэлгийг эцэг, эх тохиролцож эсвэл шүүх тогтоодог, бүр цалингийн 50 хүртэл хувиас гаргуулж болно гэж заасан байдаг. Тэгэхээр асуудал “хууль байхгүйдээ” биш, “хэрэгждэггүйдээ” байна.

Сүүлийн жилүүдийн нийгмийн өөрчлөлт ч энэ асуудлыг улам хурцалж байна. 2019-2024 оны хооронд гэрлэлт 29 хувиар буурч, харин гэр бүл салалт 5 хувиар өссөн гэсэн статистик бий . Өөрөөр хэлбэл гэр бүл багасаж, салалт нэмэгдэж байгаа нь хүүхдийн тэтгэмжийн асуудлыг улам олон хүүхдийн амьдрал дээр бодитоор авчирч байна. Зарим тооцоогоор бүр гэрлэлт-салалтын харьцаа 30 хувь давсан үзүүлэлтэд хүрчээ.

Ингээд харахаар асуудал нь ганц “аавууд тэтгэмж өгдөггүй” гэхээс илүү том системийн доголдол юм. Хүүхэд эцэг, эхийн маргааны дунд үлдэж, бодитоор хохирогч болж байна. Өрх толгойлсон эхчүүд олширч, хүүхдийн амьжиргаа тогтворгүй болж байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна.

Харин дэлхийд энэ асуудлыг яаж шийддэг вэ гэвэл, маш энгийн нэг зарчим барьдаг байна. Хүүхдийн эрх тасалдаж болохгүй, эцэг эхийн маргаанаас үл хамаарна.

Жишээ нь Европын олон оронд “тэтгэлгийн баталгааны сан” гэж байдаг. Хэрвээ эцэг нь мөнгөө өгөхгүй бол төр эхлээд хүүхдэд мөнгийг нь өгчихнө. Дараа нь тэр мөнгийг ааваас нь төр өөрөө хөөцөлдөж авч, торгууль, татвар, дансны хязгаарлалт гээд хатуу механизм ажиллуулдаг. Зарим оронд бүр гадаад руу явах эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг.

Скандинавын орнуудад бүр систем нь автомат. Аавын цалингаас шууд суутгадаг, төлөхгүй бол татварын системтэй холбогдож өр болдог. Тэнд “тэтгэмж төлөх эсэх” гэдэг сонголт биш, заавал биелүүлэх үүрэг.

Харин АНУ-д “child support enforcement” гэдэг тусдаа тогтолцоо бий. Тэнд жолооны үнэмлэх цуцлах, банкны данс битүүмжлэх, шоронд хорих хүртэл арга хэмжээ авдаг байна. Тиймээс төлөлт өндөр.

Хүүхдийн мөнгө бол сайн дурын зүйл биш, албадлагатай, системтэй хэрэгждэг үүрэг.

Монголд яг юу дутаж байна вэ гэхээр нэгдүгээрт, хүүхдийн тэтгэмжийг төр баталгаажуулдаг систем алга. Хүүхэд аавынхаа хариуцлагаас шууд хамааралтай үлдэж байна. Хоёрдугаарт, гүйцэтгэлийн механизм сул. Шүүхийн шийдвэр гардаг ч түүнийг хэрэгжүүлэх дараагийн шат сул байна.

Гуравдугаарт, нийгмийн хандлага. Салсан бол хүүхэд эх дээрээ үлдэнэ гэсэн ойлголт давамгай, аавын оролцоо мөнгөөр ч, хүмүүжлээр ч багасдаг. Хэрвээ гэр бүл салаад хүүхэд өнчирдөггүй тогтолцоо байгуулъя гэвэл гурван гол өөрчлөлт хийхээс өөр аргагүй.

Нэгдүгээрт, хүүхдийн тэтгэмжийн улсын баталгааны сан байгуулах. Аав төлөхгүй байсан ч хүүхэд сар бүр тогтвортой мөнгөө авдаг байх. Хоёрдугаарт, татвар, банк, хөдөлмөрийн мэдээллийн системийг холбож, орлогоос автоматаар суутгадаг болгох. Гуравдугаарт, аавын хариуцлагыг зөвхөн мөнгөөр биш, хүүхэдтэй харилцах эрх, үүрэгтэй нь хамтад нь зохицуулах. Эцэст нь гэр бүл салалт өөрөө асуудал биш. Харин салалтын дараах тогтолцоо муу байвал хүүхэд л хохирдог. Хүүхэд хоёр хүний харилцааны хохирогч биш, “өрийн хамгаалалттай иргэн байх ёстой. Тэр тогтолцоог л хийхгүй бол хэдэн хууль шинэчилсэн ч бодит амьдрал дээр өөрчлөлт бага хэвээр үлдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Rita Brian:
HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
2026-04-24

Jared D:
Start making cash right now... Get more time with your family by doing jobs that only require for you to have a computer and an internet access and you can have that at your home. Start bringing up to $2700-$5700+Dollar per week . I've started this job and I've never been happier and now I am sharing it with you, so you can try it too. You can check it out here... Here is I started_______www.work27.online
2026-04-23