Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

img

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, багийн эзэд, ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа.

Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд мөн цом өргөн, 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олонд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлан таниулахад баг тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Монголын сагсан бөмбөгчид улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулж байгаагийн дотор “Хасын хүлэгүүд” баг Япон, Солонгосын лигийн аваргуудыг удаа дараа хожиж, Ази тивдээ шилдэг баг болсныг онцоллоо.

Энэ нь монголчууд багийн спортоор амжилт үзүүлж чадна гэдгийг олон улсад харуулж буйн тод илрэл гэдгийг хэллээ.

“Хасын хүлэгүүд” баг:

  • 2025-2026 онд Азийн хамгийн том лиг болох EASL буюу Зүүн Азийн Супер Лигт тоглосон анхны баг,

  • 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia-East/ зүүн Азийн аварга,

  • 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia/ хүрэл медаль хүртсэн.

Багаас Улсын шигшээ багийн 20 гаруй тамирчин, 1 Гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний хэд хэдэн мастер төрөн гарсан бөгөөд Лигийн 10 удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга болон хүрэл медалийн эзэн болж, 22 жилийн турш медалийн буухиагаа үргэлжлүүлж байна.

“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд Инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг. Мөн Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд” академиар дамжуулан залуу үеэ бэлддэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

James:
In situations like this, it is important to take proactive steps by contacting a reliable and experienced recovery specialist who can properly guide you through the recovery process and improve your chances of successfully retrieving your funds. You should provide all available evidence, including transaction records, wallet addresses, communication history, and any details connected to the scammers. This information can help recovery experts trace and track the movement of the stolen funds. R£sQpro company claims to assist victims in recovering lost funds without requiring upfront fees. For more information, you can contact them through: TELe_grm: ResQprofirm Whàtsp: +1(985) 2969 146
2026-05-15
Batsaikhan:
Криптографын луйвар надад их хэмжээний зардал буюу гучин мянган долларын өртөгтэй байсан бөгөөд би албан ёсны суваг бүртэй мухардалд орсон. fundsretriever( @ )proton.me, тэдний whatsapp+16035121448 нь надад итгэл найдвар өгсөн. Тэд хэргийн нарийн үнэлгээ хийж, ердөө долоо хоногийн дотор мөнгөө бүрэн буцаан олгохоор болсон. Тэдний байнгын шинэчлэлт, нарийн стратеги нь сүйрлийн туршлагыг гайхалтай удирдаж болохуйц болгосон.
2026-05-15