Х.Нямбаатарын улстөр харьж, Б.Пүрэвдагва хотыг атгах уу?

img

 

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн удирдлагын түвшинд өрнөж буй үйл явдал олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй. Нөөцийн махны асуудлаас эхэлсэн улстөрийн нүүдэл Улаанбаатарын удирдлагын халаа сэлгээнд тулж, улмаар хотын даргыг чөлөөлөх шийдвэрээр үргэлжилсэн. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн томоохон төсөл, тендерүүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Туулын хурдны замтай холбоотой хэрэгт нэр холбогдсон албан тушаалтныг цагдан хорих хүртэл нөхцөл байдал хурцдав.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрөөр Дэнжийн мянгын “Хүчит шонхор” зах дээр ажиллах үеэр иргэд махны үнэ өсөж, нөөцийн мах худалдаанд гарахгүй байгаа талаар гомдол гаргасан нь Х.Нямбаатарыг ‘’цавчих’’шалтаг болсон юм. Зах зээл дээр нэг килограмм махны үнэ 30-35 мянган төгрөгт хүрсэн талаар худалдаа эрхлэгчид ярьж байлаа. Нийслэл өмнөх жилүүдэд 8000 орчим тонн нөөцийн мах бэлтгэдэг байсан бол энэ жил 5000 тонн бэлтгэсэн гэж мэдээлсэн ч үүнээс 2500 тонн нь зах зээлд нийлүүлэгдээгүй гэх асуудал хяналт шалгалтаар илэрсэн байна.

Мөн нөөцийн махыг 600 гаруй цэгээр худалдаалж байгаа гэсэн ч бодит байдал дээр нөөцийн махны лангуугүй, зарим компанийн холбоо хамаарал бүхий асуудал ч сөхөгдөв. Нийт есөн компани нөөцийн мах бэлтгэсэн гэх боловч тэдгээрийн хоёр нь нэг эзэмшигчтэй байсан гэх мэдээлэл гарсан нь төрийн худалдан авалт, сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэхэд эргэлзээ дагуулсан юм.

Энэ нөхцөл байдлын дараа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилсон нь улс төрд томоохон хөдөлгөөн үүсгэлээ.

Үүнээс гадна Ерөнхий сайдын зүгээс Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрыг хамруулсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, тендерүүдийг шалгах үүрэг өгсөн. Тэрбээр “төсөл хэрэгжүүлэх нэрээр төсвийн мөнгө завшиж байна” хэмээн хатуу байр суурь илэрхийлсэн нь эрх баригч нам дотор ч томоохон дарамт үүсгээд байгаа юм.

Хотын шинэ удирдлагын асуудал өнөөдрийн улс төрийн хамгийн чухал сэдэв болоод байна. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, шинэ хотын даргад нэр дэвшигчийг хэлэлцэнэ. Одоогоор МАН-ын хувьд Б.Пүрэвдагва хотын дарга болох эцсийн сонголт болоод байна.

МАН дотор нийслэлийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн идэвхжиж, хотын даргын суудал нам доторх нөлөөллийн шинэ тэнцвэрийг тодорхойлох хэмжээнд хүрээд байна. Нийслэлийн МАН-ын 23 тэргүүлэгчид хурлаа өнөөдөр 10:00 цагт товлосон бөгөөд энэ үеэр нийслэлийн шинэ удирдлага албан ёсоор тодрох хүлээлттэй байна.

Нөгөө талд, нийслэлийн удирдлагатай холбоотой авлига, албан тушаалын хэрэг ч анхаарлын төвд буй. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг шүүхийн шийдвэрээр нэг сарын хугацаатай цагдан хорьсон.

Түүнийг Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор өөрийн хамаарал бүхий компаниудад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эхнэр болон төрөл садан, ойрын хүрээний хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжуулан нийт 6.6 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх мэдээлэл бий.

Шүүхээс түүнийг нотлох баримт устгах, нуун дарагдуулах, хэрэгт нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Ийнхүү нөөцийн махны хомсдолоос эхэлсэн асуудал нийслэлийн удирдлагын өөрчлөлт, томоохон төсөл тендерийн шалгалт, авлигын дуулиан болон өргөжиж, нийслэл дэх улс төр бүхэлдээ шинэ шатанд орж байна. Ирэх өдрүүдэд хотын шинэ дарга хэн болох, мөн шалгалтын хүрээ хэрхэн тэлэхээс улс төрийн уур амьсгал шууд хамаарна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Agathe Meyer:
For years, I had heard stories of people getting rich from cryptocurrency, but I didn't really understand how it all worked. The possibility of financial gain intrigued me, so I decided to take the leap and invest. To help me find my way through this complicated world, I joined an online trading group that promised to guide me. Their knowledge and confidence made me feel secure in my choice. After learning from them and watching how they traded, I felt ready to put in a large sum of money. I was so convinced they were legitimate that I signed up for their premium membership, thinking it would boost my chances of big returns. Little did I realize, I was walking into a scam. Driven by the dream of financial freedom, I invested a massive $59,000. As weeks went by, I waited eagerly for the promised returns, but nothing came. When I tried to withdraw some of my funds to help with my mortgage, I was blocked. The traders I had trusted stopped responding and cut off all contact. It hit me that I had fallen for an elaborate scam, and the realization was crushing. I felt a storm of emotions anger, betrayal, and hopelessness as I faced my loss. Seeking justice, I reported the incident to the police, but they said tracing the scammers would be nearly impossible since I had been blocked everywhere. Feeling defeated, I opened up to a coworker. Thankfully, they told me about a company called ResqProfirm that helps people recover money lost to scams. I started the difficult process of trying to get my investment back. Though it was tough, I found new hope. ResqProfirm worked hard on my behalf, and their support made a huge difference. Thanks to their work, I was able to recover part of my investment not just financial relief, but a sense of closure. They may be able to help you too. You can reach them via email at Resqprofirm@aol.com, WhatsApp at +19852969146, or Telegram at @resqprofirm.
2026-05-25
pkxny:
Нямбаа дарга зүтгэсэн дээ хөөрхий. Даанч удирдлагын багт нь, мэдлэг чадвартгүй , маш шуналтай өөдгүй нөхдүүд ажилласнаас боллоо доо.
2026-05-25
Zerahy victony:
Invest wisely, and don't let high profit promises or smooth-talking brokers cloud your judgment. I learned this the hard way I got caught up in the allure of big returns, only to discover it was a complete scam. Fortunately, I acted quickly and reported the situation to the right team at ResQproFirm@aol.com, Telegram: resqprofirm, or WhatsApp: +19852969146."
2026-05-25