Цэцийн шийдвэр Ерөнхий шүүгчийн томилгоог өөрчлөх үү?

img

 

Төрийн институцүүдийн нэр хүнд ганхдаг хамгийн эмзэг мөч бол хууль улс төрийн ашиг сонирхлын хэрэгсэл болж харагдаж эхэлдэг үе. Яг ийм эргэлзээ өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн эргэн тойронд үүсээд байна. Гол шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэх шүүмжлэл ид өрнөж байхад тэрбээр төрийн хамгийн өндөр ач холбогдолтой маргаануудын нэг дээр хурал даргалж, эцсийн шийдвэр гаргах үйл явцыг удирдах гэж буй явдал юм.

Хууль ёсны чадамж нь эргэлзээ дагуулж буй албан тушаалтан төрийн шийдвэрийг үргэлжлүүлэн гаргаж болох уу гэсэн институцийн зарчмын тухай асуудал хөндөгдөж байгаа. Ардчилсан тогтолцоонд шүүхийн байгууллагын хүч нь зөвхөн гаргаж буй шийдвэртээ бус, түүнийг гаргаж буй процесс хууль ёсных байж чадсан эсэх дээр тогтдог. Тиймээс бүрэн эрхийн асуудал нь маргаантай байгаа хүн Үндсэн хуулийн маргаанд алх цохиж суугаа нь өөрөө эргэлзээ төрүүлэх хангалттай үндэслэл болж байна.

Гэвч нөхцөл байдлыг илүү ноцтой болгож буй зүйл нь хэлэлцэгдэх асуудлын агуулга юм. Цэц Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “зургаан жилээр зөвхөн нэг удаа” томилно гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна. Энэ бол УИХ-аас 2021 онд баталсан, шүүхийн дээд удирдлагын эрх мэдлийг хугацаагаар хязгаарлах зорилготой зохицуулалт.

Хэрэв Цэц энэ заалтыг хүчингүй болговол ямар үр дагавар гарах вэ? Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дахин томилогдох эрх зүйн боломж нээгдэнэ. Хоёрдугаарт, парламентын баталсан улс төрийн шийдвэрийг Үндсэн хуулийн тайлбар нэрийн дор өөрчилсөн хэрэг болно. Гуравдугаарт, хамгийн аюултай нь энэ бүхнийг улс төрийн зорилготой, урьдчилан тохиролцсон шийдвэр байсан гэх хардлага нийгэмд хүчтэй тархана.

Яагаад гэвэл шүүхийн томилгоо улс төрийн нөлөөний төв байсаар ирсэн. Ерөнхий шүүгчийн суудал бол зөвхөн хууль хэрэглээний асуудлаар хязгаарлагдахгүй, томоохон улс төр, эдийн засгийн ашиг сонирхлын огтлолцол болдог нь худлаа биш. Тиймээс “нэг удаа” гэх хязгаарлалтыг авч хаях оролдлого нь тодорхой албан тушаалтныг улираан томилох эрх зүйн хөрсийг бэлдэж байна гэх сэрдлэг дагуулах нь гарцаагүй.

Үндсэн хуулийн цэц бол улс төрөөс ангид, Үндсэн хуулийн манаач байх ёстой институц. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь өөрөө маргаантай байгаа даргын удирдсан хуралдаанаас улс төрийн үр дагавартай шийдвэр гарвал энэ бол хууль зүйн дүгнэлт үү, эсвэл улс төрийн захиалга уу гэсэн асуулт зайлшгүй гарч ирэх учиртай юм. Төрийн институцийн хамгийн үнэт капитал бол итгэлцэл. Тэр итгэлцэл нэг удаа эвдэрвэл дараа нь ямар ч зөв шийдвэр гаргасан олон нийт эргэлзсээр байх болно. Өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуулийн цэцийн өмнө зөвхөн нэг заалтын хувь заяа биш, өөрийнхөө нэр хүндийг хамгаалах сорилт тулгарч байна гэхэд буруудахгүй.

Хэрэв Цэц үнэхээр хараат бус гэдгээ харуулахыг хүсэж байгаа бол эхлээд өөрийн дотоод хүлээн зөвшөөрөгдөх асуудлаа тайлбарлах ёстой. Бүрэн эрх нь маргаантай даргын цохисон алх Үндсэн хуулийн дуу хоолой болох уу? эсвэл улс төрийн тохиролцоонд шигдэж үлдэх үү гэдэг асуултын өмнө Монголын шүүх засаглал өнөөдөр ирээд байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Roseline Lizzy:
RECOVER LOST CRYPTO INVESTMENT BY CONTACTING // GEO COORDINATES RECOVERY HACKER If you have invested your hard-earned crypto funds or money in some online Platform and now you can't withdraw OR they just disappeared with your crypto, it can be so frustrating and disheartening. However, there are steps you can take to increase your chances of recovering your funds from these unscrupulous individuals. One option you can consider is reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER , a reputable and reliable cryptocurrency recovery service that specializes in helping individuals recover lost or stolen cryptocurrencies. They made me believe that my case wasn't lost and that they would guide me through every step with their expertise. They remained in contact with me for a few days, providing me with reports that increasingly assuaged my anxiety and restored my dwindling hope. Their services are secure, confidential, and efficient, making them one of the best options for anyone in need of cryptocurrency recovery assistance. Get in touch with GEO COORDINATES RECOVERY HACKER via below contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack WhatsApp; +1 ( 318 ) 203-3657
2026-05-28
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-05-27
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-05-27