УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

img

 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд Улсын Их Хурлын даргатай уулзахдаа, хууль, эрх зүйн бодлогын зарим асуудлуудыг шийдсэнээр зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.

Монголын банк бус санхүүгийн салбар нь санхүүгийн зах зээлд бичил, жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа банкны шалгуурыг төдийлөн хангадаггүй иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж иржээ. Давхардсан тоогоор 4.1 сая харилцагчид хүрч үйлчлэн 7000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл хэрэглээний зээл хумигдаж, арилжааны банкны шалгуурт хүрч чадахгүй байгаа иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд жилийн 48 хувийн хүүтэй финтек зээлийг авч байна гэсэн үг юм.

Монголын банк бус санхүүгийн байгууллага төрийн бус байгууллагын зүгээс “Аж ахуйн нэгжийн албан татварын тухай” хуулийн 20.2.6-д “...банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан нь зөвхөн банкны салбарт үйлчлэх тухайлсан зохицуулалт бөгөөд санхүүгийн салбарын оролцогчдод хамаардаггүй. Энэ нь ББСБ-ууд олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд томоохон санхүүжилтүүд татдаг боловч тухайн зээлийн хүүнд нэмж 20 хүртэлх хувийн (банкнаас 4 дахин өндөр) татвар төлснөөр зээлийн хүүгийн өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадваргүй болох томоохон шалтгаан болж байна гэж тайлбарлаж байлаа.Үүнээс гадна Монголбанкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй нөхцөлийг бий болгодог зэрэг асуудлуудыг хөндлөө.

Мөн Монгол банкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй болгож байна гэсэн тайлбарыг өгч байлаа.Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нэг зорилго байгаа учраас одоо мөрдөгдөж байгаа банк бус санхүүгийн байгууллагын жилийн 48 хувийн зээлийн хүүг эхний ээлжид арилжааны банкны түвшинд хүргэж, буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо. Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд өрсөлдөөнийг дэмжих нь нэн чухал. Тиймээс Улсын Их Хурал шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах болно гэсэн байр суурийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Colin Amab:
My name is Colin Amab, and I'm from Poland. I want to share my story in the hope that it helps others who have fallen victim to crypto scams. A few months ago, I was tricked by a fraudulent crypto investment scheme connected to a broker company. I had invested heavily when Bitcoin prices were rising, believing it was a good opportunity. Sadly, I lost $88,000 USDT the broker locked me out of my digital wallet and assets. It was a devastating experience that led to many sleepless nights. Crypto scams are becoming very common, often involving fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Resqprofirm Service, which helps victims recover lost or stolen funds. After doing my own research and reading many positive reviews, I reached out to them. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and started investigating. Using advanced blockchain tracking techniques, they traced the stolen Dogecoin, identified the scammer's wallet, and worked with relevant authorities to freeze the funds before they could be moved. Unbelievably, within 24 hours, Resqprofirm successfully recovered most of my stolen crypto assets. I was incredibly relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication gave me hope during a very difficult time. If you have been a victim of a crypto scam, I highly and confidently recommend contacting them at: Email: resqprofirm@aol.com WhatsApp: +19852969146 Telegram: @resqprofirm
2026-05-30