САНГИЙН БОЙПОРЫГ ТАМХИНЫ ИШЭЭР ДҮҮРГЭХ ҮҮ?!

img

-Буддын шашныг нээлттэй, идэвхтэй болгоё-

“Өнөөдөр” сонины 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №273 (1705) дугаарт “Хөгжлийн төлөө тэрслүү үг” буланд хэвлэгдсэн сэтгүүлч, нийтлэлч З.Боргилмаагийн “Сангийн бойпорыг тамхины ишээр дүүргэх үү?!” нийтлэлийг уншигчдад хүргэж байна.

Хорь гаруй жилийн өмнө хөндсөн энэ сэдэв өнөөдөр хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг эргэцүүлэн бодох сэжмийг Танд өгнө гэдэгт итгэлтэй байна.

Харьшгүй хүчит Баянмөнх, Бат-Эрдэнэ, Балжинням аваргатай, бас Балжинням, Дашням давхацдаг сайн өдөртэй, уртын дуу, хөөмийн эгшигтэй, Буддын шашинтай дэлхийд цорын ганц Монгол гүрний иргэн би.

Энэ нь ердөө нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч гадаадад төлөх өр нь мөн л нэг тэрбум ам.доллартай тэнцэх Монгол Улсын иргэн гэж хэлснээс хавьгүй бахархалтай сайхан санагддаг. Гэвч би буддын шашныг шүтмээргүй байна. Надад ингэх шалтгаан, эрх аль аль нь байгаа билээ.

Энэ өгүүлбэрийн төгсгөлд зоригтойгоор цэг хатгамагцаа би огт шүтлэггүй, шашингүй нэгэн болж хувирсан юм. Одоо хэрхэх билээ? Гандан хийд гарч үймээн дэгдээх үү? Бурханд хавсарч залбирдаг гарын ортой, номын үсэгтэй хүрдийг нар буруу эргүүлэх үү? Эмээгийн сангийн бойпорыг тамхины ишээр дүүргэх үү?!

Шүтэж буйнхаа төлөө юу хийхээ мэддэггүй байсан шигээ шүтлэггүйгээ нотлох юу хийхээ бас л мэдэхгүй байна.

          Бурхан гэдэг үгийг том үсгээр бичих үү, жижгээр бичих үү? Бурханы гэхэд балархай “а” гээгдэх үү, эс гээх үү гэсэн асуултад хариу олохоос ч хэцүүгээр Будда, Есүсийн аль нь үнэхээр бурхан бэ гэсэн саваагүй асуулт ухаан суусан хойно намайг хэсэгтээ л эргэлзүүлсэн. Тэгээд хариуг нь олоогүй. Өнөөдөр шилжилтийн насны олон охид, хөвгүүд, дүү нарт яг ийм асуулт, үл олдох хариулт тулгарч байгаа.

Харин би дээд сургуульд ормогцоо тэр асуултад хариу хайхаа байсан, хариуг нь олохыг ч хүсээгүй.

2000 оны статистик судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 16 буддын сүм дацан, гурван гадаадын шашны сүм байна гэсэн мэдээ гарчээ. Христийн сүм цуглаан үүнээс ч олон.

СҮСЭГТЭН НЬ ХУВРАГТАА БИШ ХУВРАГ НЬ СҮСЭГТЭНДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ БОЛЪЁ

Анагаах ухааныг та шинжлэх ухаан гэж үздэг үү? Лавтайяа үүнийг шашин гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бол шинжлэх ухаан биш ээ. Харин энэ олон салбар шинжлэх ухааны нээлт, мэдлэгийг хүний хэрэгцээний тулд ашиглаж буй урлаг билээ. Шашин  ч гэлээ шинжлэх ухааны мэдлэгийн нэгэн адил хүн төрөлхтний мэдлэгийн ай сав, соёлын хэсэг, хүний сэтгэл санааны хэрэгцээг хангахын тулд оршдог зүйл.

Холливудын одод дэлхийн дээвэр Гималайн оргилд мөрөө гаргахын тулд ширва омгийн уулчдад амандаа орсон тоогоо амладаг моод улирч, тэднийг одон гаригсын хооронд аялах санал, оддын жуулчлал хүлээх болов. Шинжлэх ухааны үнэнд итгэн биширсэн хориннэгдүгээр зууны хүн төрөлхтөн “Бурхан бий эсэхэд ч шинжлэх ухааны үндэслэл” хайж байна.

Техникийн гайхамшигтай ололтууд хүмүүсийн амьдралыг асар их хөнгөвчилсний зэрэгцээ үр дүн нь глобальчлал “америкжилт”, терроризм, цөлжилт, дулааралт гэх мэт үгстэй хамт хүний нийгэмд хөл тавьж, угаалгын өрөөнд нойрсуулах эм, дээврийн хонгилд гар буу зэхүүлэх болсон байна.

Ухамсраас ангид орших сэтгэл санааны хэрэгцээгээ хангахын тулд хүмүүс бурханд мөргөж, залбирч, сүсэглэж, арга дом хайж байна. Монголчууд бид ч адилхан Ганданг зорьдог, ламд очдог, өөрөөсөө бусдыг өргөлд өгөөд ч болов сэтгэлээ амирлуулахыг хүсдэг.

Энэ хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээний зах зээл бий болж, сүм хийдийг түшиглэн эд барааны “захууд” ажиллаж, бид үүнд нь дасчээ.

Чулуу, зоос, шагай, хөзөр дэлгэн өнөөдрийг хүртэл таны жолоодож ирсэн хувь заяаг тань илчлэхээр завдсан, тос исэнд идээтэй зэс гуулин эд, цөгц, бурхан сэлтийг бараа шиг дэлгэсэн хүмүүс ариун номын орны гортиг дотор таныг хүлээж байна. Бас ном уншуулах захиалгаа өгөх гэсэн сүсэгтэн олны урт дараалал тэнд үүсдэг.

2000 оны байдлаар улсын хэмжээнд 122 сүм дацан үйл ажиллагаа явуулж нийтдээ нэг тэрбум 144 сая төгрөгийн орлоготой ажилласны 75.3 хувийг тэрхүү дараалалд зогсогчид халааснаасаа гаргажээ. 95 сая 514 мянган төгрөгийг хүмүүс Бурхны өмнө тавьж, 106 сая 686 мянган төгрөгийг хурал даган баясагчид, хувь хүн, байгууллага хандив болгон өргөжээ.

Тэдгээр сүм хийдүүд 2000 онд зарлагынхаа 44 хувийг ажиллагсдынхаа цалин хөлсөнд зориулж, гучин зургаан сая төгрөгийг хүмүүс, байгууллагад хандивлан буян үйлджээ. Сүсэгтэн олноос сүм хийдэд хандивласан, сүм хийдээс сүсэгтэн олондоо хандивласан хоёр нь тэмээ, ямаа мэт ялгаатай юм. Хандивт авснаасаа гурав дахин бага мөнгийг буян болгож, бусдад хайрладаг сүм хийдүүдийг сүсэгтэн олон хэтэрхий их эрхлүүлсэн санагдахгүй байна гэж үү?

Тэгээд бурхны олон хуврагууд маань орлогоо үүнээс өөр юу юунд зарлагаддаг вэ? Цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, эд хэрэгсэл, цахилгаан, эрчим хүч, цэвэр бохир ус, албан томилолтын зардалд зориулдаг гэж статистик мэдээнд дурьджээ.

Бурхны шашны зүтгэлтнүүд маань цалин авч, хувцас өмсөж, халаалттай, гэрэлтэй сууцанд сууж, цэвэр, бохир ус хэрэглэж, албан томилолтоор зорчдог аж. Тэд ном судар орчуулж, хэвлэж, бусдад оюуны гэгээ хайрлаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлснийг үзүүлэх ямарваа нэг тоог энд хайгаад олсонгүй.

ШАШИН, СҮСГИЙГ АМЬДРАЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ХУТГАХАА БАЙЯ

Сүм хийдэд ажиллагсдын тоо 2845 бөгөөд үүний 1877 нь хурлын лам нар ажээ. Ажиллагсад, уншлагын лам нарын тоо сүүлийн гурван жилийн байдлаас харахад тийм ихгүй ч тасралтгүй өсч ирсэн байна. Үүнтэй шууд хамааралтайгаар сүсэгтнүүдийн тоо, тэдний итгэл үнэмшлийн хэмжүүр хувьссаар иржээ.

Мягмар гаригт усанд орж болохгүй, хол газар замд гарч болохгүй, бараг мягмар гаригт төрсөн хүүхдээ амаржих газарт нь орхих нь холгүйгээр шашны, сүсэг бишрэлийн эд эс хүмүүсийн амьдралын зохион байгуулалтад нэвтэрч эхлэв. Нийгмийн байгууламжид хүртэл нөлөөлөх болсныг гэрчлэн балжинням, дашням давхацсанаас бусад өдрүүдэд Гэрлэх ёслолын ордныхон бараг ажилгүй болов. Бүүр цаашлаад улс төрийн амьдралд “хошуу дүрж”  Ерөнхийлөгч нь дэргэдээ үзмэрчтэй байж үзэв. Тэр нь ямарваа нэг харь шашныхантай биш, Ромбу гаригийнхантай холбоо тогтоохыг оролдсон нь аз. Өнөөгийн дунд сургуулийн ахлах ангийнхан Ромбу гэдэг гариг хаана байдгийг багшаасаа асууж нарны аймгийн зураг дээр хэсэгтээ хайж байтал, тэгсгээд энэ бүхэн мартагдана л биз. Шашин, итгэл үнэмшил иймэрхүү байдлаар бидний амьдралын энгийн зохион байгуулалтад нөлөөлөөд эхлэхээр нийгмийн хөгжилд сайн муу ямар үр дагавар авчирдгийг энд хэлж мэдэхгүй нь. Та харин юу гэж үзэж байгаагаа бидэнд дэлгэж болно.

Ямар ч байсан прагматикууд энэ явдалд галзууртлаа уурлаж байгааг мэднэ. Тэд тайлбарлахдаа “Буддизм Азийн нийгмийн тогтолцоо, төрийн үйл ажиллагаатай хэт холбогдож, ингэснээрээ нийгмийн хөгжлийг боомилж байсан” гэлцэнэ.

Буддизмтай Азийн зарим орон, зэнбуддизмтэй Япон шашнаа нийгэм, төрийн тогтолцооноос ангид байлгаснаар барууны хэв маягаар маш хурдацтай хөгжиж буй гээд хэлчихвэл гэнэн сонсогдож болох хэдий ч худлаа биш.

Христос, католик, протестант шүтлэгтэй Европт, нийгмийн олон янзын давхарга, шүтлэгтнүүдээс бүрдсэн АНУ-д шашны үзэл нь тэдгээрийн нийгмийн тогтолцоо, шаардлагыг даган хувьсч иржээ. Шашин нь эхлээд рациональ үзэлтэй, дараа нь модернизм болон ардчилсан тогтолцоотой зохицон хувьсч, үүнийхээ үр дүнд хүмүүсийн жинхэнэ оюун санааны дотоод хэрэгцээг хангах үүргээ энэ хориннэгдүгээр зуунд ч гээсэнгүй. Энэхүү дэвшлийн хамгийн гол утга санаа нь “Хэрэгтэйгээ, хүссэнээ хий, харин дараа нь бурхнаас уучлал гуй”

Би ийм эрхтэй байхын тулд буддын шашныг шүтмээргүй байна. Гэхдээ дуганы адарт тултал өрсөн шоголтой, баринтагтай ном сударт юун тухай бичсэнийг би огт мэддэггүй учраас хүндлэл, үл мэдэг айдас надад төрдөг. Үүнийг би заримдаа бишрэл гэж боддог. Үл мэдэхийн балмагдал, айдастаа захирагдан аливаад гэнэхнээр итгэдэг балчир үеэ монголчууд цагийн эрхээр ардаа орхисон байна.

Хамаг бүхнээ алган дотроо нуусан Монголын шарын шашныг хүмүүст нээлттэй, ойлгомжтой болгохгүй бол хэчнээн жаахан хүүхэд ч гэсэн “чулуу таалцаж тоглохоос” уйддаг шүү дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Laura Mortensen:
If you've been deceived by an investment scam or had your assets stolen, you're not alone. FUNDSRETRIEVER@PROTON.ME is here to help. Hire a recovery expert to assist in getting your assets back. Contact them via WhatsApp at +16035121448 or Telegram: FUNDSRETRIEVER.
2026-05-30
Tilly Middendorf:
Supporting myself and my family was hard. As a woman, I felt inadequate not giving my kids a comfortable life. So I fell for a rapid money-making scheme—wanting to break the chain and give my family and mother happiness. But that Bitcoin investment plan is a fast-money Ponzi scam. Lost Recovery Masters opened my eyes and saved my $400,000 from criminals. I won't make that mistake again. They're the best. Need help? Contact Fundsretriever@proton.me, Telegram @FUNDSRETRIEVER, or WhatsApp +16035121448.
2026-05-30
Балай авгай тэнэгтээд байгаарай
2026-05-30
Kimberly Hebert:
I invested in bitcoin trading After losing $78.4 USDT) linked to a romance fraud scam worth of cryptocurrency through an online investment platform and later discovered it was a scam. After extensive research for recovery options, I contacted CAPITAL CRYPTO RECOVER based on positive client reviews and recommendations. Their professional security team guided me through the recovery process using advanced technology, and I was able to recover my lost cryptocurrency successfully. I am truly grateful for their support and assistance during such a difficult experience. I will advise you to contact CAPITAL CRYPTO RECOVER helped me recover my funds. For anyone facing similar issues, Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text Number: +1 (336) 390-6684
2026-05-29
Roseline Lizzy:
RECOVER LOST CRYPTO INVESTMENT BY CONTACTING // GEO COORDINATES RECOVERY HACKER If you have invested your hard-earned crypto funds or money in some online Platform and now you can't withdraw OR they just disappeared with your crypto, it can be so frustrating and disheartening. However, there are steps you can take to increase your chances of recovering your funds from these unscrupulous individuals. One option you can consider is reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER , a reputable and reliable cryptocurrency recovery service that specializes in helping individuals recover lost or stolen cryptocurrencies. They made me believe that my case wasn't lost and that they would guide me through every step with their expertise. They remained in contact with me for a few days, providing me with reports that increasingly assuaged my anxiety and restored my dwindling hope. Their services are secure, confidential, and efficient, making them one of the best options for anyone in need of cryptocurrency recovery assistance. Get in touch with GEO COORDINATES RECOVERY HACKER via below contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack WhatsApp; +1 ( 318 ) 203-3657
2026-05-28
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-05-27