Украины дронууд Москвагийн томоохон газрын тосны үйлдвэрийг онилжээ

img

 

Украины армийн алсын тусгалт дронууд Москва хотын Капотня дүүрэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч, томоохон гал гарсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тус үйлдвэр нь Кремлээс ердөө 15 орчим км зайд оршдог бөгөөд Москва болон ойр орчмын бүсийн түлшний хэрэгцээний томоохон хэсгийг хангадаг стратегийн ач холбогдолтой байгууламж юм. Цохилтын дараа үйлдвэрийн хэсэгт гал гарч, өтгөн хар утаа тэнгэрт суунагласан дүрс бичлэгүүд цахим орчинд тархжээ. 

Оросын тал дроны довтолгоог баталсан ч хохирлын хэмжээг дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Харин зарим эх сурвалж үйлдвэрийн үндсэн боловсруулах нэгж гэмтэж, үйл ажиллагаанд саатал үүссэн гэж мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросыг муулаад байгаа монголчууд аа, та нар гурил ба лапшагаа идэхээ больчих. Оросоос үр тариа Монголд нэвтэрснийг санацгаа! Тэртээ тэргүй та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон, сайн дураараа АНУ-д буян хийх гээд байх юм
2026-07-09
Z:
Xэpэв Беларусь хэзээ нэгэн цагт дайнд орвол, Украин Чернигов, Сумы хотыг хамгаалах хүн үлдэхгүй үе шатандаа орох болно
2026-06-27
Алуурчин иваны хорогож буй нүхэн дөхөөд л байгаам бн ашгүй
2026-06-17