Б.Пүрэвдагвын тасралтгүй пиар     

img

Улаанбаатар хотын 37 дахь захирагчаар Б.Пүрэвдагва томилогдоод сар орчим хугацаа өнгөрч байна. Тэрбээр 2026 оны тавдугаар сарын сүүлээр НИТХ-ын олонхийн дэмжлэгээр хотын даргын албан тушаалд томилогдсон бөгөөд нийслэлчүүдээс шууд санал авч сонгогдоогүй улс төрийн томилгооны хүн.

Шинэ дарга ажлаа аваад удаагүй байгаа учраас хотын бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц, түгжрэл, хөрөнгө оруулалтын төслүүдтэй танилцаж явах нь мэдээж хэвийн үзэгдэл. Асуудал нь танилцаж байгаа эсэхдээ биш, харин түүнийг хэрхэн олон нийтэд харуулж байгаад оршиж байна.

Албан тушаалтан ажлаа сайн хийж байгаа эсэхийг бодит үр дүнгээр бус, гудамжинд хэр олон удаа гарч, хэдэн камер дагуулж, хэдэн лайв хийснээр хэмждэг болчихож. Энэ үзэгдлийн хамгийн тод жишээ нь өмнөх хотын удирдлагын үед бий болсон. Хотын дарга зам дээр гарч инженерүүдтэй уулздаг, ажлын талбай дээр очиж загнадаг, иргэдтэй маргалддаг, шаардлага тавьдаг дүр төрхийг улс төрийн имиж болгон хувиргаж чадсан. Тэр нь ажил хэрэгч удирдагчийн имиж болон тогтжээ.

Харин өнөөдөр Б.Пүрэвдагва яг тэр замаар алхаж эхэлжээ.

Өдөр бүр шахам зам, талбай, барилгын ажил дээр очдог болж. Өдөр бүр шахам "үүрэг өглөө", "чиглэл өглөө", "танилцлаа" гэсэн мэдээлэл. Хотын хэвлэлийн алба бараг бүхэлдээ даргын ажлын айлчлалын товчоон болжээ. Хотын даргын гол ажил үнэхээр ажлын талбай дээр зураг авахуулах юм уу? Эсвэл шийдвэр гаргах, төсөл хөдөлгөх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах уу?

Нийслэлчүүдийн хувьд өнөөдөр хамгийн том асуудал нь дарга хаана явж байгааг биш. Харин түгжрэл хэдэн цагаар үргэлжилж байгаа, орон сууцны үнэ хэд хүрсэн, борооны дараа ямар гудамж усанд автсан хэвээр байгаа нь чухал.

Шинэ Засгийн газар байгуулагдах үеэр "залуу үеийн менежмент", "шинэ эрч хүч", "хурдтай шийдвэр" гэх уриа их сонсогдсон. Хотын шинэ даргын тухайд ч ийм хүлээлт үүсгэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар иргэдийн нүдэнд харагдаж буй хамгийн том ажил нь хотын даргын ажлын байрнаасаа илүү гудамжинд өнгөрүүлж буй цаг хугацаа болж байна.

Мэдээж нэг сарын хугацаанд хот өөрчлөгдөнө гэж шаардах нь шударга биш. Гэхдээ нэг сарын хугацаанд өөрийн гэсэн удирдлагын хэв маягийг харуулах боломж бий. Яг эндээс асуудал эхэлж байна. Улс төрд хамгийн аюултай зүйл бол өрсөлдөгчөө дуурайх. Учир нь дуурайсан хүн хэзээ ч эх хувилбараасаа илүү үнэмшилтэй харагддаггүй юм.

Х.Нямбаатарын үед бий болсон "хэрүүлч дарга", "ажил шахдаг дарга", "зам дээрээс удирддаг дарга" гэсэн имиж тухайн хүний онцлог байсан байж болно. Харин Б.Пүрэвдагва өөрийн гэсэн улс төрийн нүүр царай, өөрийн гэсэн удирдлагын арга барилыг бий болгож чадахгүй бол өмнөх даргын сүүдэр дотор үлдэх магадлал өндөр.

Залуу удирдагчид камерын өмнө чанга дуугарахаасаа илүүгээр үр дүнгээрээ ялгардаг байх ёстой. Хотын дарга өдөр бүр лайв хийх шаардлагагүй. Харин нэг нүхэн гарц хугацаандаа ашиглалтад орж, нэг уулзварын түгжрэл буурч, нэг инженерийн төсөл саадгүй хэрэгжихэд л иргэд үнэлгээгээ өгнө.

Улаанбаатарын хувьд бүтээн байгуулалтын улирал аль хэдийн эхэлсэн. Зам, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслүүдийн гүйцэтгэл намар гэхэд бодитоор хэмжигдэнэ. Тэр үед иргэд хотын даргын хэдэн зураг нийтлүүлснийг биш, хэдэн ажил дуусгасныг л асууна.

Тиймээс Б.Пүрэвдагвад өнөөдөр хэрэгтэй зүйл нь өмнөх дарга Х.Нямбаатарыг дуурайх биш өөрийн гэсэн дүрээ бүтээх явдал юм. Хотод дахиад нэг "гудамжны дарга" хэрэгтэй эсэхийг цаг хугацаа харуулна. Харин Улаанбаатарт бодит үр дүн авчрах менежер хэрэгтэй байгаа нь маргаангүй үнэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эхлээд юм хийж харагдана дараа нь ханаж цадахгүй шаана
2026-06-24
Matis Corie:
THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
2026-06-23

Spencer Muntz:
I started this as a simple side hustle, and last month I made a little over $6,137 just working a few hours a day from my phone. If you want to check out how it works, the website has all the details. . Here———————————>> Www.Payathome9.Com
2026-06-23
ард түмэн:
гараа хөдөлгөсөн нь их л нухацтай ажил хэрэгч залуугийн шинж байгаа юм л даа. Гэхдээ худ худ. Хийсэн дүр үзүүлэх гэж их мэдэмхийрэх гэж чаддаггүйгээ чадах царайлах гэж энэ амьдралд даргын дүрд тоглоно гэж хувь хүний хувьд хэцүү дээ, хайрцаганд орж удаан явсаар зүрхний өвчин тусах байх. Залуу хүн байна өөр ажил хий.
2026-06-23
Vera Vanz:
Би үнэхээр гайхаж гэхэд үр дүн. Сэргэж миний алдсан сан нь миний blockchain түрийвч байсан нь илүү амжилттай, илүү би хэзээ ч төсөөлж байгаагүй. Олон талархал илэрхийлье Resqprofirm@gmail.com, Resqprofirm@aol.com, Telegram @resqprofirm, WhatsApp +1 985 296 9146 тэдний зориулалт, хүчин чармайлт даяар үйл явц юм.
2026-06-23