УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

img

 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудал болон цаашдын бодлогын шийдлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцсон инженер, мэргэжилтнүүд эрчим хүчний систем өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд хэрэглээний өсөлт, эх үүсвэрийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт үүсэх эрсдэл байгааг анхааруулав. Энэ хүрээнд эрчим хүчний хуримтлуурын системийг нэвтрүүлэх нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх, дутагдлыг нөхөх боломжтой шийдэл болохыг онцолж, эрсдэл өндөртэй бүсүүд болон дэд станцуудын орчимд баттерей хуримтлуур байршуулах замаар оргил ачааллын үеийн хэрэглээг зохицуулах талаар санал дэвшүүлэв.

Мөн эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлын чанар, худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг хэлэлцэв. Инженерүүдийн зүгээс олон улсын болон Европын стандартыг тууштай мөрдөх, чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, материалыг ашиглахаас татгалзах нь урт хугацаанд зардлыг бууруулж, системийн найдвартай ажиллагааг сайжруулах ач холбогдолтойг онцолсон юм.

Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлого, эрчим хүчний эх үүсвэрийн оновчтой бүтцийн талаар санал солилцов. Оролцогчид салхин болон нарны эрчим хүчний эх үүсвэрүүдийг дангаар нь бус, эрчим хүчний нэгдсэн системийн хүрээнд авч үзэх шаардлагатайг тэмдэглээд, усан цахилгаан станц болон усан цэнэгт хуримтлуурын төслүүдийг хөгжүүлэх нь тогтвортой, урт хугацааны үр өгөөжтэй шийдэл болохыг дурдав.

Түүнчлэн эрчим хүчний салбар дахь зах зээлийн зарчим, тарифын тогтолцоо, түгээх компанийн менежмент, дулааны тоолуурын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Уулзалтаар мэргэжилтнүүд салбарын хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулав. Инженерүүд зөвхөн цахилгаан эрчим хүчний бус, дулааны салбарт мэргэжилтэй боловсон хүчний хомсдол үүсэж байгааг тэмдэглээд, эрчим хүчний чиглэлийн мэргэжлийг тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад хамруулж, хүний нөөц бэлтгэх бодлогыг төрөөс дэмжих шаардлагатайг хэлсэн. 

Мөн эрчим хүчний салбарт тулгарч буй зарим хүнд суртал, зохицуулалтын саад бэрхшээлийг хөндөж, сэргээгдэх эрчим хүчний эх нарны хавтан бусад үүсвэрээ шийдсэн хотхон, хорооллуудыг ашиглалтад хүлээн авахтай холбоотой үйл явцыг хөнгөвчлөх, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох саналуудыг дэвшүүлэв.

Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдийн гаргасан санал, зөвлөмжийг цаашдын бодлого боловсруулах ажил болон Улсын Их Хурлаас гаргах шийдвэрт тусган ажиллахаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийлэв. Тэрбээр салбарын хүний нөөцийн бодлого, Дулааны тухай хуулийн төслийг хүлээн авахаа илэрхийлж хэлэлцэх явцад мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаж ажиллахын чухлыг тэмдэглэж, уулзалтад оролцогчдод талархал илэрхийллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Flores:
RECOVER YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF "WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER" I am writing to sincerely express my appreciation for your support and assistance during a very difficult time in my life. Your professionalism and dedication in helping me recover my lost bitcoin. Throughout the entire process, they remained professional and respectful. They were also able to explain difficult technical topics in a simple way, which helped me understand what was happening. Thank you once again for your commitment. I am grateful for your help and wish you continued success in all that you do. Highly recommend his services to anyone who needs his services. CONTACT THEM VIA Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.c...ordinates-hack I never would have imagined that I could recover my stolen bitcoin to my wallet after losing everything to a fake investment platform.
2026-06-28
Mark Son:
Би үнэхээр гайхаж гэхэд үр дүн. Сэргэж миний алдсан сан нь миний blockchain түрийвч байсан нь илүү амжилттай, илүү би хэзээ ч төсөөлж байгаагүй. Олон талархал илэрхийлье Resqprofirm@gmail.com, Resqprofirm@aol.com, Telegram @resqprofirm, WhatsApp +1 985 296 9146 тэдний зориулалт, хүчин чармайлт даяар үйл явц юм.
2026-06-26