Нөөцийн маханд шөнө дөлөөр дугаарлаж байна

img

 

Шөнийн 02:00 цаг. Хүмүүс унтаж байх ёстой цаг. Гэтэл нийслэлийн БГД-ийн нэг цэг дээр хэдэн зуун иргэн хямд үнэтэй нөөцийн мах авахын тулд дугаарлан зогсоно. Энэ бол олон жилийн өмнөх зах зээлийн шилжилтийн үеийн зураг биш. XXI зууны Монголын нийслэлд болсон бодит үйл явдал.

400-500 орчим хүн ердөө 70 орчим хонины гулууз махыг хэн нь амжиж авч чадах вэ гэж шөнийн 02 цагт дугаарлаж байна. Эрэлт, нийлүүлэлт ийм хэмжээнд зөрж байхад хүмүүс бухимдахгүй байх аргагүй. Харин үүний дараа "жижиглэн савласан махыг үргэлжлүүлэн ачиж ирнэ" гэсэн тайлбар иргэдийн хэдэн цагийн хүлээлт, шөнийн нойрыг хумслав. Үнэндээ энд төрийн үйлчилгээний чанар, төлөвлөлтийн чадамж, иргэдээ хүндэтгэх хандлагын тухай ярих ёстой. Өдөр бүр цахимаар банкны гүйлгээ хийж, төрийн олон үйлчилгээг гар утсаараа авдаг болсон энэ үед хэдэн зуун хүн шөнөжин дугаарлаж байгааг хэвийн үзэгдэл гэж үзэж болохгүй. Хэрэв хэчнээн хэмжээний мах худалдаалах нь урьдчилан тодорхой байсан бол иргэдэд ил тод мэдээлэх боломж байлаа. Цахим бүртгэл хийх, цагийн хуваарь олгох, дүүрэг бүрийн хэрэгцээнд тохируулан нийлүүлэлтээ төлөвлөх зэрэг олон шийдэл бий. Гэвч хамгийн энгийн зохион байгуулалт ч харагдсангүй. Үүний үр дүнд иргэдийн цаг хугацаа, эрүүл мэнд, бухимдал л "золиос" болов.

Нөөцийн махны зорилго нь өрхийн хүнсний ачааллыг бууруулах, үнийн өсөлтийн үед иргэдэд дэмжлэг үзүүлэх явдал. Гэтэл бодит байдал дээр тэрхүү халамж хүртээмжтэй бус, оочер, маргаан, тодорхойгүй бахь байдгаараа, дээрдсэн юмгүй байна. Хамгийн эмзэг бүлгийн иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ийм урт дараалалд зогсох боломжтой юу гэсэн асуулт ч байна. 

Өнөөдөр дэлхийн олон оронд хязгаарлагдмал тооны бараа бүтээгдэхүүнийг цахимаар бүртгэж, дугаар олгон, иргэдийг товлосон цагт нь ирүүлж үйлчилж байна. Харин бид XXI зуунд ч шөнөжин оочерлож, "дуусчих вий" гэсэн айдастай амьдарсаар байна.

Нөөцийн мах хэдхэн хоногийн дараа дуусна. Харин энэ удаагийн урт дараалал, бухимдал, иргэдийн алдсан цаг хугацаа үлдэнэ. Төрийн үйлчилгээний үнэ цэнэ зөвхөн хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хэмжигдэхгүй. Харин иргэний цаг хугацааг хүндэтгэж, нэр төрийг нь хамгаалж, хүртээмжтэй үйлчилж чадаж байгаа эсэхээр хэмжигдэх ёстой. 

XXI зууны Монгол Улсад төрийн үйлчилгээ ямар түвшинд байгааг харуулсан гашуун бодит дүр зураг бол энэ. Иргэдийг шөнөжин дугаарлуулах биш, асуудлыг урьдчилан төлөвлөж шийдвэрлэх нь төрийн үүрэг. XXI зуунд хөгжлийн хэмжүүр нь технологитой эсэх бус, тэр технологи, зохион байгуулалтыг иргэдийнхээ төлөө ашиглаж чаддаг эсэхээр хэмжигдэх учиртайг манай дарга нар жаахан ч болов ойлгомоор байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тархины тураалууд
2026-06-30
Lucy Flores:
RECOVER YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF "WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER" I am writing to sincerely express my appreciation for your support and assistance during a very difficult time in my life. Your professionalism and dedication in helping me recover my lost bitcoin. Throughout the entire process, they remained professional and respectful. They were also able to explain difficult technical topics in a simple way, which helped me understand what was happening. Thank you once again for your commitment. I am grateful for your help and wish you continued success in all that you do. Highly recommend his services to anyone who needs his services. CONTACT THEM VIA Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.c...ordinates-hack I never would have imagined that I could recover my stolen bitcoin to my wallet after losing everything to a fake investment platform.
2026-06-28
Маш аюултай:
Баяан өлгийн хүн ам өсөөд байгаа биш Шинжаанаас хулгайгаар орж ирсэн хүмүүс монгол паспорт аваад тэтгэлгэ аваад улс дампууруулж байгаа юм бна!!! Шалгах шаардлагатай юм бна! Мoнгол улсыг эзэлж байгаа юм бна. Маш аюултай
2026-06-27
Dd:
Neetsiin mah geech ajliig tsaashid send ni orhichih Irged hool hun see eersdee l zohitsuulah yostoi biz dee
2026-06-27
Иргэн:
ЗГ иргэдийнхээ төлөө хуульд, журамд заасан, сонгуулиар амалсан ажлуудаа хэзээ нэг хүн шиг хийх юм болоо????? Сүүлийн 10-20 жил Улсын Төсөв, ДНБ хэд дахин өслөө. Харин иргэдийн амьжиргаа бахь байдгараа л байна. Ядуурал улам тэлсээр ….
2026-06-26
Зочин:
Төр оролцохоо болиочээ.. социализмаа байгууллаа
2026-06-26