О.Номинчимэг, Т.Мөнхсайхан нарын хуулийн хулгай

img

 

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны уржигдрын /2026.06.25 /хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Т.Мөнхсайхан тус төслийн 1 дүгээр зүлийн 2 дахь заалтын 6.7.17 дахь заалтад “2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно. Энэ хэсэгт заасан этгээдэд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүн худалдсан, нийлүүлсэн, үнэ төлбөргүй олгосон этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан ч дэмжигдээгүй. Гэвч пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар дээрх саналаа дэмжүүлэн хуулийн төсөлд тусгаж чадлаа. Ингэснээр 2010 оноос хойш төрсөн иргэд насан туршдаа бүх төрлийн тамхи худалдан авч чадахгүй боллоо.

Гишүүн Т.Мөнхсайханы гаргасан энэ санал нь санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд огт хөндөгдөөгүй асуудал юм. Энэ саналаа хүчээр нэмж багтаасан 6.7.17 дахь заалт нь тамхины сав, баглаа боодол анхаарал татахуйц байхыг хориглосон заалт байх аж. Тодруулбал, “тамхи, татах төхөөрөмжийн хайрцаг, сав, баглаа боодол нь өнгө, дүрслэл, хэлбэр хийцлэл, материал болон бусад гадаад шинж чанараараа бусад эд зүйлстэй андуурагдахаар байх”-ыг хориглоно гэжээ. Энэ дунд хүчээр нэмж буй саналыг УИХ-ын гишүүд дэмжлээ.

Амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа заалтыг ч залруулсангүй

УИХ-аас хийсэн хуулийн хэрэгжилтийн судалгаагаар “хэрэгжихгүй байгаа” гэж тогтоогдсон “сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахгүй байх” заалтыг залруулахыг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо (MORA)-ноос он удаан жил шаардаж байгаа ч энэ удаад эргэж харсангүй. Ялангуяа хөдөө орон нутаг, аймаг сумын төвд хэрэгжих боломжгүй байгаа учраас худалдаа эрхлэгч, цагдаа нарын хооронд зөрчил, “авлигын сүлжээ” үүсгэсэн, сүүлдээ ч хэн хэн нь нүдээ аниад өнгөрөөдөг болсон энэ асуудлыг хамрах хүрээг багасгаж өгөх замаар шийдвэрлэх саналыг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлагч О.Номинчимэг нарын гишүүдэд удаа дараа илэрхийлсэн боловч сонссонгүй.

Энэ асуудлыг тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн чуулганы хуралдаан дээр тайлбарлахдаа “Хууль санаачлагчаас ирсэн төсөл дотор 500 метр дотор тамхи худалдахыг хөндсөн, эсхүл үүнийг болиулах, зайг ойртуулах зэрэг хөндсөн сэдэв байгаагүй учраас бид хөндөх боломжгүй байсан. Санаачлагчийн төслийн хүрээнд л ажиллах эрхтэй” гэдгийг хэлж байлаа.

Энэ хуулийн төсөл үнэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад зөвлөсөөр ирсэн аль бүтэлгүй саналуудын цуглуулга боллоо. ДЭМБ гэхээр бүтэшгүй байсан ч бүх захиалгыг нь хууль санаачлагчид хүлээж авч, хамгаалан зүтгүүлсээр хуульд тусгадаг, харин зах зээлийн оролцогчдын санал, судалгаа, хэрэглэгч иргэдийн хэрэгцээ шаардлагыг үл ойшоож, дуу хоолойг нь хаасаар байгаад батлах гэж байна. Хууль тогтоогчид дотоодын бодлого, хууль тогтоомжид гадны хүсэлт, захиалгыг баталгаажуулдаг элч төлөөлөгчид болсон юм биш үү гэх хардлага ч бий болж байна.

Гишүүн Т.Мөнхсайхан иргэдийг төрсөн оноор нь ялган тамхи худалдаалахыг хориглосон хуультай орнуудын жишээг дурдахдаа Англи, Мальдив зэрэг улс орнуудын нэрийг дурдсан ч дэлхий дээр энэ хоёроос өөр ийм хуультай орон байхгүй. Англи улс гэхэд энэ оны дөрөвдүгээр сард дээрх зохицуулалтыг хуульдаа тусган баталсан. Шинэ Зеланд дэлхийд анх удаа ийм хууль баталсан ч хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн 2022 онд цуцалсан. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы гадны жишээнд татаж буй хоёр улс бол ердөө хоёр улс. Өөр ийм жишиг байхгүй атал өөр тийм улс орнууд бий мэтээр олон тоон дээр ярьсан нь ч төөрөгдөл юм.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы дээрх санал нь Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа. Асар өргөн хүрээнд судалгаа, нотолгоо шаардагдах энэ саналыг хуульчлах шаардлагатай бол эцсийн шатны хэлэлцүүлгээр орж буй хуулийн төсөл рүү хулгайгаар шургуулахын оронд шинээр хууль санаачлах эрх нь нээлттэй. Хоёрдугаарт, ямарваа хэрэглээн дээр ийм хатуу хориглолт тавьж байгаа бол үүнийг диктатур бүхий нийгэм л хэрэгжүүлж чадах байх. 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд түрүүчээсээ таван жилийн дараа 21 нас хүрэх ч тэр үед сонголт хийх эрхийг нь манай 126 гишүүн ямар ч судалгаа, нотолгоо шаардахгүйгээр хааж орхилоо. Гуравдугаарт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.1.4-ийн “зарчмын зөрүүтэй санал” гэж “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, байнгын хороо, нам, эвслийн бүлгээс үндэслэлээ тайлбарлаж бичгээр гаргасан санал”-ыг гэж ойлгохоор заасныг УИХ-ын Тамгын газар яаж шийдвэрлэх вэ гэсэн асуулт үлдлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Robert Alfred:
CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
2026-06-26