Ховор металлын салбарт манай улс БНСУ-тай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ онцоллоо

img

Ерөнхий сайд Н.Учрал манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхлаа.Энэ үеэр тэрээр төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг улам бататган, хоёр улсын харилцааны алтан үеийг эхлүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг  бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн айлчлалын хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ховор металл, тээвэр, логистик, хот байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, хиймэл оюуны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, нийт гурван хэлэлцээр, 21 баримт бичиг байгуулсныг тэмдэглээд хоёр талын хэлэлцэж, тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө БНСУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа мөн илэрхийлэв. 

Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо болон батлан хамгаалах, ховор металл, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг салбар тус бүрийн хамтын ажиллагааны механизм байгуулагдан ажиллаж буйг өндрөөр үнэлж, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж харилцан үр ашигтай хэлэлцээр байгуулах, ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Хавдар судлалын үндэсний II төв байгуулах” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллахаар тохирсныг онцлолоо.

Талууд банк, санхүү, боловсрол, соёл, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ нотолж, хоёр улсад оршин сууж буй иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсныг тэмдэглээд цаашид иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиров.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BarbaraLMayorga:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-07-15
TRUSTWORTHY BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
TRUSTWORTHY BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I am incredibly appreciative of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER's knowledge, assistance, and direction during the process of recovering my lost bitcoin, their team was highly skilled in blockchain analysis, and they had the tools to trace the funds through various exchanges and wallets, even if the scammer tried to launder the money. My lost bitcoin was recovered in about 28 hours by WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their efforts are much appreciated, and I strongly suggest their service to everyone. Details Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is ready to assist you in regaining the money that has been lost. They turned my despair into hope. I'm truly grateful.
2026-07-11