Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг онцоллоо

img

 



 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан зарим шийдвэр болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хурлаар Ерөнхий сайдын албан даалгавар албажиж орон нутгийн бүх удирдлагад үүрэг даалгавар өгсөн.

Тодруулбал хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар тодорхой үүрэг даалгаврыг орон нутгийн Засаг дарга нарт өгсөн байгаа. 

Одоогийн байдлаар 58.9 сая толгой мал тоологдсон. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангаснаар малын тоо толгой 78 саяд хүрэх бололцоотой байна. Энэ нь Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй, эдийн засгийн томоохон суурь болно.

Үүнтэй холбогдуулан хөдөө аж ахуйг дэмжих хэд хэдэн хууль эрх зүйн орчин болон Засгийн газрын тодорхой шийдлүүд гарсан" гэв. 

Үргэлжлүүлэн "Эрчим хүчний хангамж болон дулаан хангамж хаа сайгүй учир дутагдалтай байгаа. 

Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил

  • дулаан болон эрчим хүчний хангалтын хүрээнд 50 хувь,
  • ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа 40 гаруй хувьтай байна.

Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэсэн. Эрчим хүч, дулааны бодит бэлэн байдал улсын дунджаар 48 хувьтай байгаа. Орон нутгийн удирдлагууд үүнийг онцгой анхаарах хэрэгтэй байна.

Нүүрсний таталт болон нүүрс ханган нийлүүлэх уурхайн үйл ажиллагаатай холбоотой тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар үүрэг даалгаврыг өгсөн" гэлээ. 

Мөн "Бензин түлшний ханган нийлүүлэлт болон хадгалалт, нөөцлөхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг өмнөх Засгийн газрын хуралдаанаас гаргасан байдаг. 

Миний бие УОК-ын даргын хувиар Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилт газар дээрээ хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгах үүргийг хүлээж авсан.

Өнөөдрөөс төлөвлөгөөгөө гаргаж, 21 аймгаар тойрч Ерөнхий сайд болон өмнөх Засгийн газрын шийдвэрүүд газар дээрээ хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгана. 

Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна.

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий гарсантай холбогдуулан төлөвлөсөн баяр наадам хойшлогдож наймдугаар сарын 1, 2-нд хийхээр болсон. Үүнээс цааш ямар нэгэн баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ байхгүй болохыг хатуу анхааруулж байна.

Орон нутагт найр наадам нь хэтрээд өвөлжилтийн бэлтгэл цалгарддаг учир дутагдалтай зүйлс байсан учраас Засгийн газрыг төлөөлж өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь очиж шалгахаас өөр аргагүй болж байна" хэмээн Шадар сайд Н.Номтойбаяр хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER:
IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
2026-07-22