Сургууль, цэцэрлэгийн стандартыг 3-5 давхар болгон өөрчилж, өргөтгөх газаргүй сургуулиудын ачааллыг бууруулна

img

 

Нийслэлд өндөр ачаалалтай буюу 3,000-аас дээш сурагчтай 38 сургууль байна. Иймд эдгээр сургуулийн бүтцийг өөрчлөн хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгохоор төлөвлөжээ.

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын хүн ам өсөх хурд саарч байгаа. Үүний нөлөөлөл сургуулийн өмнөх боловсролд нөлөөлж эхэлсэн. Энэ жил гэхэд нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 16,800-аар буурч байна. Зарим байршилд цэцэрлэгийн хүүхдийн тоо цөөрлөө. Иймээс нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгүүдийг хотхоны бага сургууль болгох, хүүхэд нь цөөрсөн хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуультай хамтарна.

Бид бүтцийн зургаан өөрчлөлтийг төлөвлөсөн.

  • Хувийн сургуулиуд 12,800 сул орон тоо байгаа. Үүнийг хувьсах зардлаар санхүүжүүлж, хамгийн өндөр ачаалалтай байгаа байршлуудад хувийн сургуульд  төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийг шилжүүлэх
  • 3,000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулах
  • Нийслэлд зарим сургуулийг өргөтгөх газаргүй болж байгаа учраас 2-3 давхар гэдэг стандартыг өөрчилж, сургуулиудыг дээш нь өргөтгөнө. Стандартыг 3-5 давхар болгосноор богино хугацаанд өндөр ачааллыг бууруулж болно.
  • Азийн Хөгжлийн Банк болон Дэлхийн Банкны санхүүжилтээр нийслэлд 50 орчим сургуулийг шинээр зохион байгуулах, өргөтгөх ажлыг хийж байна. Онцлог нь төсвийн хөрөнгөөр бус, хувийн компаниуд эдгээр банкнаас зээл авч, газрыг нь чөлөөлсөн байршилд сургуулиа барина. Хүсвэл тухайн сургуулийнхаа менежментийг өөрөө хийж болно эсвэл төрийн хэвшилд шилжүүлж болно. Ингэснээр төр 10-15 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр түрээсэлнэ.

2030 он хүртэл үүсэж буй ачааллыг төр өөрөө шийднэ гэвэл багадаа 108 сургууль барих шаардлагатай. Үүнд 12 их наяд төгрөг хэрэгтэй. Ийм төр хувийн хэвшлийн түншлэлээр хувийн сургууль, барилгын компаниудтайгаа хамтарч ажиллана. 

2008-2014 он бол төрөлт өндөртэй байсан хугацаа. Энэ үед төрсөн хүүхдүүд дунд, ахлах анги руу орсон. Гурван жил үргэлжлэх уг ачааллыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ" гэлээ.

Энэ жил хотхоны 50 бага сургууль, төрөлжсөн ахлах 15-20 сургуулийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER:
IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
2026-07-22
М.Бүрэнбаяр:
Зөв дөө. Хувийн хэвшилд ажиллаж байсан мөн 2 дахь удаагаа Боловсролын сайдаар ажиллаж байгаа хүний хийх ажил даа амжилт хүсье.
2026-07-21