Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана

img

 

Манай улс энэ жил 280 мянган тонн хагас коксон шахмал түлш импортолно. Нийслэлд энэ өвөл 435 борлуулалтын цэг ажиллах бөгөөд өнөөдрийн байдлаар агуулахад 28 мянган тонн түлш байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва: “2025-2026 онд шилжих өвөл 30 хүн угаартаж амь насаа алдсан. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Бид жилийн жилд ийм сэтгэл эмзэглүүлэм мэдээ сонсоод байж болохгүй. Тиймээс холбогдох албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгоод иргэдийн угаартаж нас барсан шалтгаан нөхцөлийг дахин судалж, хянаж танилцуулахыг холбогпох байгууллагуудад даалгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ