УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ

img

 

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.08.05/ эхэллээ. Тивийн шилдэг багуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээн нь Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ спортын жинхэнэ үнэ цэн нь шударга өрсөлдөөн, харилцан хүндлэл, эв нэгдэлд оршдогийг онцлоод, Зүүн Азийн шилдэг багууд нэг дор цуглан өрсөлдөж буй нь тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорихоос гадна улс орнуудын найрамдалт харилцаа, спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдад хандан эх орныхоо нэр төр, ард түмнийхээ итгэл найдварыг тээн талбайд гарч буйгаа ухамсарлан, өрсөлдөгчөөсөө эмээх бус өөрсдийн хамгийн сайн тоглолтыг үзүүлж, боломж бүрийг амжилт болгон хувиргахыг уриалав.

Монголын волейболын спортын түүхт 100 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь үндэсний шигшээ багийн хувьд тивийн шилдэг багуудтай эх орондоо өрсөлдөн ур чадвар, чансаагаа ахиулахын зэрэгцээ Монголын волейболын спортын шинэ амжилт, шинэ түүхийг бүтээх томоохон боломж болж байгааг нээлтийн үеэр онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.
2026-08-13
Shuud:
Shuud.mn наад вебээ хуучны загварт нь оруулаа. Мэдээлэл энд тэндээс хайх гэж маш их цаг авч бна. Зүгээр шинээсээ хуучин мэдээ жагсаалтаар байвал уншихад амар шүү
2026-08-12