Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

img

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Монгол Улсын анхны "Google"-ийн жишиг сургууль (Google Reference School) болж байна. 130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай тус сургууль дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг 2026 оны 2 дугаар сараас эхэлж, "Google Workspace for Education", хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яамны төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг "Chromebook" төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын суваг болон сурагчдын төхөөрөмжийн дутагдлыг бүрэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн 2 дугаар сургуулийн 2026 оны төгсөгч Э.Шижир ЭЕШ-аар англи хэл дээрээ 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авчээ. Ийм амжилт гаргахад "Google Gemini" чухал нөлөө үзүүлсэн гэлээ. Тэрбээр, МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцахаар болсон гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн юм. 

Ерөнхий сайд Н.Учрал, "Сургуульд "Google Chromebook" тараагаад зогсохгүй, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг "Google" жишиг сургууль болгоно. 100,000 "Chromebook" олгоно. Та бүхэн "Google" жишиг сургууль гэдгээ сайн үлгэрлэн харуулаарай. Хүүхэд залуусаа дэлхийн боловсролоос хоцрохгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна" хэмээлээ. 

"Chromebook" төхөөрөмж болон "Google Workspace" платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах бодит боломж бүрдүүлж байна. 

Тус сургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ.

Тухайлбал,

● "Gemini AI"-ийн хэрэглээ: Нийт багш нарын 70 орчим хувь нь Gemini AI-ийг өдөр тутмын хичээлийнтөлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил болонсорил материал бэлтгэхэд туршиж, тогтмол ашиглаж байна.

● Багш нарын мэргэжлийн бүлгийн манлайлал: Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн багш нар 100% "Gemini AI"-ийг сургалтын контент, шалгалтын материал зохиоход нэвтрүүлэн тэргүүлж байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг "Google"-ийн олон улсын батламжаар баталгаажуулснаар дараагийн түвшинд гарчээ. 

Цахим хэрэгсэл нэвтэрснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж багш нар ярьж байна. Мөн эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anna ALvanica:
HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi +27765871390 for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +27765871390 Email: drvusispells@gmail.com Website: www.quickresultspells.com
2026-08-27