Манай улсад автомашины хөдөлгөөнөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал огцом нэмэгджээ

img

2026 оны эхний хагас жилийн мэдээлэл /Монгол Улсад/

Хүлэмжийн хийн ялгарал улс орнуудад 2026 оны эхний хагас жилд ямар түвшинд хүрснийг Climate TRACE судалгааны тайланд нийтэлжээ. 

Тодруулбал хөдөө аж ахуй, барилга орон сууц, хог хаягдал, аж үйлдвэр, шатах түлш, зам тээврийн салбар, цахилгаан дулаан болон бусад хүчин зүйлээс үүдэлтэйгээр аль бүс нутагт хүлэмжийн хий нэмэгдэж байгааг нэгтгэн дүгнэсэн байна.

Тэгвэл "Хүлэмжийн хий" гэж юу вэ?

Хүлэмжийн хий нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын исэл, азон болон фторт устөрөгчүүдээс бүрддэг. Байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөө нь дулааруулах үйл явц байдаг бөгөөд үүн дээр агаар мандал дахь хүлэмжийн хий нэмэгдсэнээр тэрхүү үйл явцыг улам эрчимжүүлж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлдэг

2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал хамгийн өндөр байсан гурван дэд салбар нь түлш, хөдөө аж ахуйн хөрснөөс үүдэлтэй бусад ялгарал, нүүрс олборлолт байжээ.

Түүнчлэн манай улсад зам тээврийн салбараас ялгаран гарах хүлэмжийн хий сүүлийн жилүүдэд нэмэгдэх болов. Тодруулбал өмнөх оны мөн үеэс 117,853 тонн CO2e-ээр буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна. 

Нийслэл болон орон нутагт:

  • Улаанбаатар 17.52 сая тонн
  • Өмнөговь 10.38 сая тонн 
  • Төв аймаг 4.06 сая тонн
  • Сэлэнгэ аймаг 2.96 сая тонн CO2e ялгарч, бусад аймагтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал их ажиглагджээ. 

Голлон нөлөөлсөн салбар: 

  • Улаанбаатарт аж үйлдвэр, зам тээвэр
  • Өмнөговьд шатах түлш
  • Дорноговь шатах түлш, аж үйлдвэр
  • Сэлэнгэ аймагт аж үйлдвэр

Хүлэмжийн хийн ялгарал багассан:

  • Хэнтий аймагт 
  • Архангай аймагт 
  • Дорнод аймагт зам тээвэр, ой хээрийн түймэр буурсантай холбоотой байна. 

Улаанбаатар хотод аж үйлдвэр, зам тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал хамгийн их байгааг дээр дурдсан билээ. 

Тэгвэл манай улс 2015-2025 онд 718,190 ширхэг суудлын автомашин, 215,065 ширхэг ачааны автомашин импортолсон байдаг. Түүнчлэн 14,779 ширхэг нийтийн тээврийн моторт хэрэгсэл импортолсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW I RECOVERED MY LOST BITCOIN:
I lost $120,000 in a USDT investment scam. Someone I met online gained my trust over time and convinced me to invest on a trading platform that looked completely legitimate. When I tried to withdraw my money, the platform vanished overnight. My account was locked, and I was left devastated. Local authorities told me nothing could be done because crypto transactions are anonymous. I almost gave up until I found HACK TECH. Their team explained that while crypto is pseudonymous, every transaction leaves a permanent trail on the blockchain. They started tracing my USDT immediately as the scammers moved it through multiple wallets trying to hide it. The team tracked every transaction and discovered my funds were still sitting in specific wallets that had not been cashed out. They compiled evidence and worked with law enforcement to contact Tether, the company that issues USDT. Because Tether has the power to freeze assets, they froze the fraudulent wallets containing my funds. Through the legal process, $105,000 was recovered and returned to me. If you have been scammed, contact them immediately. Time is critical. EMAIL :: HACKTECHSPY1@GMAIL.COM
2026-08-30