ГЕРМАН: НИСЭХ БУУДАЛ ДЭЭР ТЭСРЭХ БОДИСТОЙ ДРОН ИЛЭРЧ, ОРОСЫГ БУРУУТГАВ

img

 

Германы Лейпциг/Халле нисэх буудалд наймдугаар сарын 4-нд тэсрэх төхөөрөмжтэй дрон илэрсэн нь олон улсын анхаарлын төвд ороод байна.

Дрон нь Украины Antonov компанийн ачааны онгоцнуудын ойролцоох хамгаалалттай бүсээс олдсон бөгөөд цагдаа нар тусгай төхөөрөмж ашиглан аюулгүй болгожээ. Мөн тухайн үед өөр нэг нисдэг биет ачааны онгоцтой мөргөлдөж, онгоц Ханноверт бууж, бага хэмжээний гэмтэл илэрсэн байна. 

Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт есдүгээр сарын 1-нд хийсэн мэдэгдэлдээ мөрдөн шалгах ажиллагаа, тагнуулын мэдээлэл болон төхөөрөмжийн онцлогийг үндэслэн Оросыг уг халдлагын ард байсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Германы тал үүнийг Европын эсрэг явуулж буй Оросын “эрлийз ажиллагаа”-ны нэг хэсэг гэж тайлбарлаж байна. 

Москва уг буруутгалыг эрс няцааж, Германы мэдэгдлийг үндэслэлгүй, улс төрийн өдөөн хатгалга хэмээн мэдэгдсэн байна. 

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ДАХИН ХУРЦДАВ

Үүний дараа Герман Оросын Бонн дахь Ерөнхий консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, мөн Берлин дэх “Russian House”-тай холбоотой арга хэмжээ авах шийдвэр гаргажээ. ЕХ ч Орост үзүүлэх дарамт, шинэ хориг арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

Оросын оролцоог Германы засгийн газар болон тагнуулын байгууллагууд тогтоосон гэж мэдэгдсэн боловч мөрдөн шалгалтын бүх нотлох баримтыг нийтэд дэлгээгүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ