ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтэй уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай, тасралтгүй хангах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой ач холбогдол өгч ажиллахаа Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв илэрхийллээ.
Роснефть болон Газпром НХН-ийн удирдлагууд Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхээ уулзалтын үеэр илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ