БОЛИВИД ЦЭРГИЙН ХУАРАНД ДЭЛБЭРЭЛТ БОЛЛОО
Боливийн Вияча хотын цэргийн хуаранд есдүгээр сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлт пиротехникийн материал хадгалдаг хэсэгт гарсан байна.
Орон нутгийн мэдээллээр 10–15 хүн амиа алдсан байж болзошгүй ба 62 хүн гэмтсэн бөгөөд зарим нь Ла-Пасын эмнэлгүүдэд хүргэгдсэн байна.
Дэлбэрэлтийн хүчээр ойролцоох айлуудын цонх, барилга байгууламжид мөн гэмтэл учирчээ.
Шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалт хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ