НҮБ-аас Ассадын дэглэмийн үед эхэлсэн реакторын төсөл дууссан бол Сири улс цөмийн зэвсэгтэй болох байсныг тогтоожээ

img

 

Сирийн дарангуйлагч Башар Аль-Ассадын дэглэмийн үед нууцаар бүтээж, дуусах дөхөөд байсан цөмийн реактор нь цөмийн зэвсэгт ашигладаг материал үйлдвэрлэх боломжтой байсныг НҮБ-ын хяналтын байгууллага өчигдөр зарлажээ.

Даваа гарагт Вена хотод сэтгүүлчидтэй уулзахдаа IEAE-ийн тэргүүн Рафаэл Гросси “Өмнөх дэглэм хэд хэдэн нууц газарт үйл ажиллагаа явуулж байсан нь илт байна. Тэд өөрсдийнхөө хийж буй зүйлийн талаар дэлхий дахинд мэдэгдэхийг хүсээгүй бололтой” гэж мэдээлжээ.

“Энэ төрлийн реакторын тохиргоо, техникийн онцлогийг харгалзан үзвэл энэ нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шууд ашиглаж болох задардаг материал үйлдвэрлэх бүрэн боломжтой юм” гэж тэр хэлсэн байна.

Ассадын дэглэмийн үед Сирийн зүүн бүсийн Дейр эз-Зор мужид Умард Солонгос улс цөмийн реактор байгуулж өгсөн гэх мэдээлэл байдаг.

2024 оны арванхоёрдугаар сард Ассадын дэглэм унасны дараа Сирийн одоогийн удирдагчид IAEA-ийн мэргэжилтнүүдийг нууц байгууламжуудад нэвтрүүлэхээр тохиролцож байжээ.

Шалгалтын үеэр 73 тонн орчим байгалийн ураны металл илрүүлснийг Гросси өчигдөр мэдээлсэн байна.

Эдгээрийг илрүүлэхийн тулд наймдугаар сард очсон мэргэжилтнүүд “зузаан ханыг нурааж, маш нарийхан бөгөөд хэцүү замаар явж хүрсэн” гэж тэр тайлбарлажээ.

“Хамгийн чухал нь одоо эдгээр материалууд аюулгүй газарт байгаа” гэж хэлсэн Гросси дээрх газруудад мэргэжилтнүүд камер байрлуулж, алсаас хянах боломжтой болсныг дуулгасан байна.

Материалууд Сирид үлдэх, эсвэл гадагшаа шилжүүлэх эсэхийг асуухад Гросси “Энэ бол Сирийн засгийн газрын шийдэх асуудал. Бид ямар нэг хүсэлт тавиагүй. Бидний хувьд уг материалуудын сүүлчийн граммыг дуусах хүртэл хаана байгааг мэдэж байх явдал чухал юм” гэж хариулсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anna Alvanica:
HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +393510869960 Email: drvusispells@gmail.com Website: https://quickresultspells.com
2026-09-20