“Хараал Хүрсэн Хот”: Эрх мэдлийн төлөөх тэмцэл энгийн иргэдийн амьдралыг хэрхэн сүйрүүлдэг вэ?

img

 

“СКАЙмедиа Корпораци” хөрөнгө оруулсан “Оранж энтертайнмент”-ийн 10 жилийн ойн хүрээнд бүтээсэн “Хараал Хүрсэн Хот” драм, гэмт хэргийн жанрын шинэ олон ангит кино үзэгчдийн хүртээл болж байна. Тус бүтээлийг Скаймедиа, GoPlus-ийн видео сангаас болон долоо хоног бүрийн Даваа, Мягмар гарагт 22:00 цагаас NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

“Хэрэв хотын даргаа ард түмэн өөрсдөө сонгодог бол хот үнэхээр ард түмнийх болж чадах уу?”

Энэ асуултаар эхлэх “Хараал Хүрсэн Хот” олон ангит кино өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаж буй эрх мэдэл, авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, иргэдийн амьдрал, залуусын ирээдүйн талаарх итгэл найдвар зэрэг олон сэдвийг гэмт хэргийн үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлнэ.

Киноны үйл явдал нийслэлчүүд анх удаа хотын даргаа өөрсдөө сонгох түүхэн сонгуулийн үеэр эхэлнэ. Хотын эрх мэдлийг гартаа авахын төлөөх өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр улс төр, бизнес, гэмт хэргийн ашиг сонирхлууд огтлолцож, нэг нэгнээ ашигласан хүмүүсийн тоглоомын золиос нь энгийн иргэд болж эхэлдэг.

Удирдлага буруугүй. Ард түмэн ч буруугүй. Тэгвэл энэ хотод хэн буруутай вэ?

Эрх мэдлийн төлөөх тэмцэл цааш ахих тусам хэн нь гэмт хэрэгтэн, хэн нь хохирогч, хэн нь үнэн хэрэгтээ энэ тогтолцоог бий болгож буй оролцогч вэ гэдэг нь улам бүр сонирхол татна. Амьд үлдэхийн тулд хүн бүр өөрийн үнэ цэн, итгэл үнэмшлээсээ бага багаар татгалзах тэр хотод эцэст нь хүн биш, “харх” шиг амьд үлдэхээс өөр сонголтгүй болсон нийгэм бий болно.

Ийнхүү “Хараал Хүрсэн Хот” нь зөвхөн гэмт хэргийг тайлах тухай детектив үйл явдал бус, эрх мэдэлтнүүд нийгмийг хэрхэн захирдаг, шударга ёс алдагдсан үед жирийн иргэн ямар үнээр амьд үлддэг тухай өгүүлэх драм болжээ.

Тус бүтээлийг Зохиолч З.Цогтбаяр бичиж, Найруулагчаар төслийн найруулагч Б.Төгөлдөр ажиллажээ.

Түүнчлэн Монголын шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүн тус бүтээлд нэгдсэн нь киноны онцлох хэсгүүдийн нэг юм.

МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ Г.Амгаланбаатар, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай, жүжигчин Х.Баярмаа нар эсрэг дүрүүдэд ажилласан бол УДЭТ-ын залуу жүжигчин Ц.Цэлмэг, С.Хонгорхүү нар гол дүрийг бүтээжээ. Ингэснээр үзэгчдэд танил, туршлагатай жүжигчид болон шинэ үеийн залуу уран бүтээлчдийн сонирхолтой хоршил бий болсон байна.

Киноны хамгийн сонирхолтой асуулт нь: “Энэ хотын жинхэнэ буруутан хэн бэ?”

Хариултыг киноны дүр бүрийн сонголт, нуусан нууц, хийсэн үйлдлээс үзэгч өөрөө эрэлхийлэх болно. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

har tudeviin gichiinuud tsusandaa jiven
2026-09-14
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more until I talked to a friend about it. She promised to speak to her husband, who happened to know a company specializing in recovering assets lost through fake investment companies. They gave me the contact for WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. After reaching out to them, they asked for all the necessary details about the investment and got to work. They kept giving me follow-up updates, and I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-09-12