МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

img

 

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ны Гүйцэтгэх захирал Р.Ганхуяг, БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК (MONGTUSA LLC)-ийн Гүйцэтгэх захирал Ким Ан Гүг (Kim Ahn Kook) нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын эдийн засаг, үйлдвэрлэл, технологи болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцан мэдлэг, туршлага солилцох боломжийг олгох юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл, бизнесийн орчин, дэвшилтэт технологи болон үйлдвэрлэлийн туршлагаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо.

ТАЛУУД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА:

  • МАОЭНХ-ны гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг БНСУ-д зохион байгуулагдах үзэсгэлэн, яармаг, семинар, форум, сургалт, дадлага болон үйлдвэрлэлийн танилцах аялалд оролцох боломжийг бүрдүүлэх
  • Монгол Улсад олон улсын сургалт, семинар, бизнесийн арга хэмжээ хамтран зохион байгуулах
  • Монгол, БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн түншлэл бий болгоход дэмжлэг үзүүлэх
  • Хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мэдлэг, туршлага, технологийн солилцоог дэмжих
  • Хамтарсан төсөл, бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аж ахуйн нэгжүүдийн олон улсын бизнесийн орчинд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл болон бизнесийн түншүүдтэй холбогдох, шинэ технологи, үйлдвэрлэлийн туршлагаас суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо.

Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол, БНСУ-ын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бизнесийн түншлэл, шинэ боломжийг бий болгоход хувь нэмэр оруулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
2026-09-29