Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

img

 

Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдол бүхий Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийг “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хэрэгжүүлж буй. Импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлыг бууруулж, салбарын найдвартай, тогтвортой байдлыг хадгалахад уг төсөл онцгой чухал үүрэгтэй.

2025 онд Бөөрөлжүүт цахилгаан станцын I болон II блок бүрэн хүчин чадлаар буюу нийт 300 МВт-аар ажиллаж эхэлснээр 1 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 30 хувийг дангаараа хангаж ажилласан. Энэ нь 963 мянга орчим өрхийн жилийн хэрэгцээг хангах хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай тэнцэх үзүүлэлт юм.

Төвийн бүсийн нэгдсэн системд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэг, хоёрдугаар блокоос одоогоор 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. Тус станцын 150 МВт-ын хүчин чадалтай гуравдугаар блокийг 2027 онд, мөн ийм хэмжээний хүчин чадалтай байх дөрөвдүгээр блокийг нь 2028 оны эцэст ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Гуравдугаар блокийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JohnKZacharias:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-10-02
JohnKZacharias:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-10-02
Dd:
Maxiin 300Mwt-in dulaanii tss-Iim talaar ganhiihgui hirnee baruun buskin 19,5-in sergeegdeh e/h-g magtan duuldgiin uchir yuu ve? Beereljuutiin odoogiin huchin chadaltai duih huchin chadaltai bus uu?
2026-10-01