Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх хуулийн төсөл дэмжигдлээ

img

 

2026 оны төсвийн тодотголоос хасагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 40-168 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх санал дэмжигдлээ. 

Тодруулбал: Эрчим хүчний сайдын багц дахь эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд тусгагдсан 92.7 тэрбум төгрөгийг 4.2 тэрбумаар бууруулж байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээ 478 мянган төгрөгийг 122 мянгаар нэмэгдүүлж 600 мянган төгрөг болгохыг 106 гишүүнээс 60 нь дэмжлээ.

ХХААХҮ-ийн сайдын багц дахь мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулах 150 тэрбум төгрөгийн татаасыг 8.8 тэрбумаар бууруулж, нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432 мянган төгрөгөөс 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж амьжиргааны доод түвшинд буюу 600 мянган төгрөгт хүргэж нийгмийн халамжийн бусад тэтгэврийн зардлыг 8.8 тэрбумаар нэмэгдүүлэхийг дэмжлээ.

Эрчим хүчний сайдын багц дахь эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд тусгагдсан 92.7 тэрбум төгрөгийг 9.7 тэрбумаар бууруулж хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болох 478 мянган төгрөгийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэж 600 мянган болгоход зориулахыг 106 гишүүнээс 64 нь дэмжлээ.

ХХААХҮ-ийн сайдын багц дахь мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулах 150 тэрбум төгрөгийн татаасыг 7 тэрбумаар бууруулж, асаргааны тэтгэмж болох 330 мянган төгрөгийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 болоход зориулахыг санал хураалтад оролцсон 106 гишүүний 64 нь дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Monica:
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
2026-10-06