Шинэ Делид болж буй улс төрийн цуглаанаас үүдэн цагдаагийн хаалт тогтоосон бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа

img

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотод сүүлийн өдрүүдэд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой олон нийтийн жагсаал, цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ хэд хэдэн өдөр дараалан зохион байгуулагдаж байна.

Ялангуяа Jantar Mantar, Parliament Street, Connaught Place, India Gate болон тэдгээрийн ойролцоох төвийн бүсүүдэд цагдаагийн хамгаалалт нэмэгдэж, замын хөдөлгөөнд хязгаарлалт, түр зохицуулалт хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Шинэ Делид зорчиж буй Монгол Улсын иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэе.

Иргэн та:

  • Жагсаал, улс төрийн цуглаан болж буй болон цагдаагийн хамгаалалт, хаалт тогтоосон бүсэд аль болох зорчихгүй байх;
  • Jantar Mantar, Parliament Street, India Gate болон ойролцоох замуудаар зорчихдоо замын хөдөлгөөний түр өөрчлөлт болон цагдаагийн зааврыг чанд мөрдөх /эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх/;
  • Олон хүн цугласан, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд тухайн газраас нэн даруй холдож, аюулгүй газар шилжих;
  • Жагсаал болон аливаа улс төрийн үйл ажиллагаанд татагдан оролцохоос зайлсхийх;
  • Хот дотор зорчихдоо нэмэлт хугацаа тооцож, шаардлагатай тохиолдолд метро болон такси зэрэг үйлчилгээний өөрчлөлт, замын чиглэлийн мэдээллийг урьдчилан шалгах.

Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-тай холбогдоно уу.

Хаяг: Embassy of Mongolia in the Republic of India, 34, Archbishop Macarios Marg, New Delhi 110003, Embassy of Mongolia, New Delhi, India

Утас: 91 (11) 2461 7989, Факс: 91 (11) 2463 3240

Цахим шуудан: delhi@mfa.gov.mn, mongoliadelhi@gmail.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Monica:
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
2026-10-06