Норвеги Ж.Эпштейний баримтаар сонсгол явуулж, 11 сайдаа асуулгад дуудлаа

img

 

АНУ-ын Хууль зүйн яам 2026.01.30-нд Жейфри Эпштейний талаарх 3.5 сая хуудас, 2000 гаруй видео, 180 мянга гаруй зургийг дэлхий нийтэд ил болгосон. Гэхдээ энэхүү баримт нь бүрэн бус буюу хохирогчдын хувийн мэдээлэл болон хуульд заасан зарим баримт материал нууцлагдсан хэвээр байгааг онцолсон байдаг. 

Бараг 10 сарын өмнө ил болгосон баримтын мөрөөр дэлхийн олон улс орнуудад Жейфри Эпштейнтэй холбоотой байсан улс төрчид, нийгмийн нөлөө бүхий хүмүүст тооцох хариуцлага, олон нийтийг мэдээллээр хангах, мөрдөх шалгах үйл ажиллагаанууд үргэлжилсээр байна.

Хамгийн сүүлд гэхэд, Норвегийн парламент 2026.09.30-наас эхлэн улстөрчид, дипломатуудын Эпштейнтэй харилцаж байсан асуудлаар нээлттэй сонсгол эхлүүлснийг Reuters мэдээлжээ. Нээлттэй сонсголоор Норвегийн парламент одоо болон өмнө нь ажиллаж байсан 11 сайдыг дуудаж, асуужээ. Мөн тус улсын Гадаад хэргийн яамны үйл ажиллагааг шалгаж эхэлсэн талаар тус мэдээлэлд дурдсан байна.

Норвегийн хувьд Эпштейний асуудлаар өргөн хүрээнд ажиллаж буй улсын нэг бөгөөд хамгийн анх олон улсад баримтууд дэлгэгдэж эхлэх үеэс улстөрчдөдөө хариуцлага тооцож, 2026.02.09-нд Иордан, Ирак улсад суусан Элчин сайд 66 настай Мона Юулийг албан тушаалаас нь огцруулж байв. Жейфри Эпштейний Юуль болон түүний нөхөр 78 настай дипломатч, улстөрч Терье Руд-Ларсен, тэдний хүүхдүүдийн нэр дурдагдсан байдаг. Энэ асуудлыг тухайн үед Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде тайлбарлахдаа “Юуль Жейфри Эпштейнтэй холбоотой байна гэдэг бол түүний үзэл бодол, үнэлэмжинд ноцтой алдаанууд байна гэдгийг харуулж байгаа юм” гэж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Monica:
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
2026-10-06