Сүнслэг бөөм судлаач Фрэнсис Халзэн Физикийн Нобелийн шагнал хүртлээ

img

Бельги-Америкийн эгэл бөөмсийн физикч Фрэнсис Халзэн 2026 оны Физикийн Нобелийн шагналыг хүртсэн байна. Тэрбээр ертөнцийн хамгийн нууцлаг эгэл бөөмсийн нэг болох өндөр энергитэй нейтриног илрүүлэх зориулалттай ажиглалтын төвийг бүтээсэн ажлыг нь үнэлэн Нобель олгожээ. Нейтриног физикчид сүнслэг бөөм гэж нэрлэх нь бий.

Нейтрино матертай маш ховор харилцан үйлчилдэг учраас сүнслэг бөөм гэж  нэрлэгддэг байна. Матертай харилцах чадвар маш бага учир нейтрино дэлхий болон хүний биеийг ямар ч ул мөр үлдээлгүй нэвтлэн гарч чаддаг аж.

Шведийн Хааны шинжлэх ухааны академийн төлөөлөгч Эва Олссон физикийн салбарын шагналтныг тодруулах хэвлэлийн бага хурлын үеэр нейтриногийн талаар “Эдгээр эгэл бөөмс нь сансар огторгуйн талаарх мэдээллийг бидэнд авчирдаг. Тэд алс холын галактикуудыг судлах боломжийг нээж, од дэлбэрэх үед ямар үйл явц өрнөдгийг бидэнд хэлж өгдөг” гэсэн байна.

Халзэн өмнөд туйлын мөсөн бүрхүүлийг ашиглан эдгээр бөөмсийн хөдөлгөөнийг шалгах боломжтойг олж тогтоосон юм. Ингэснээр өмнөд туйлд “IceCube” нэртэй нейтрино ажиглалтын төвийг байгуулжээ.

Өмнөд туйлын “IceCube” ажиглалтын төвд бүртгэгдсэн нейтрино бөөмсийн харилцан үйлчлэл нь өндөр энергитэй нейтрино хэрхэн үүсдэгийг ойлгоход чухал тусламж үзүүлжээ. Мөн үүний тусламжтайгаар өмнө нь мэдэгдээгүй сансрын үзэгдлүүдийг илрүүлэх боломжтой аж.2014 онд “Smithsonian” сэтгүүл шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үнэлж олгодог шагналаа Халзэнд олгохдоо түүнийг “Нейтрино хүн” гэж нэрлэж байжээ. Тус сэтгүүл түүний ажлыг “Одон орон судлалын шинэ эриний эхлэлийг тавьсан гайхалтай туршилт” хэмээн үнэлсэн юм.

Мөн тус сэтгүүл Халзэний амьдрал, судалгааны ажлыг харуулсан комик нийтэлж, “Нэгэн физикчийн сансар огторгуйг судлах хүсэл өмнөд туйлд биеллээ олсон нь” гэж нэрлэжээ.

Нобелийн шагналыг анх Альфред Нобелийн гэрээслэлд үндэслэн үүсгэн байгуулсан билээ. Тэрбээр физикийн салбарыг гэрээслэлдээ чухалчлан тусгаж өгсөн байдаг. Нобелийн шагнал нь физикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг хэвээр байна. Өнгөрсөн зуун гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтний орчлон ертөнцийн талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн олон нээлтийг Нобелийн шагналаар үнэлсэн юм.

Физикийн Нобелийн шагналын өмнөх эздийн дунд Альберт Эйнштейн, Мари Кюри, Пьер Кюри, Макс Планк, Нильс Бор зэрэг шинжлэх ухааны аваргууд багтдаг. Тэдний ажил орчин үеийн физикийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Өнгөрсөн жилийн Физикийн Нобелийн шагналыг АНУ-д ажилладаг Жон Кларк, Мишель Деворе, Жон Мартинис нар хүртсэн. Тэдний хийсэн туршилт квант физикийн зарчмууд бодит нөхцөлд хэрхэн үйлчилдгийг харуулсан юм. Уг судалгааны үр дүн нь дараагийн үеийн компьютер болон бусад цахим технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Нобелийн комисс үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
2026-10-08