Трамп өөрийгөө Нобелийн энх тайвны шагналыг хүртэх эрхтэй гэжээ

img

 

Ирантай сөргөлдөж, Украинд энх тайван тогтоож хараахан амжаагүй байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Нобелийн энх тайвны шагналыг хүртэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн ч уг шагналыг түүнд өгөх магадлал бага байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Норвегийн Нобелийн хорооноос Баасан гарагт эзнийг нь зарлах 2026 оны шагналын талаар Трамп "Тэд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Тэд над шиг хүмүүст шагналыг тэр бүр олгодоггүйгээрээ алдартай шүү дээ" хэмээн хэлжээ.

Өнгөрсөн жил Цагаан ордны тэргүүний албан тушаалд эргэн ирснээсээ хойш Трамп дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал гэгддэг уг шагналыг хүртэх эрхтэй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн.

Лхагва гарагт Зууван танхимд сэтгүүлчидтэй уулзсан Трамп "Одоо цаг нь болсон байх. Гэхдээ өмнө нь уг шагналыг хүртсэн хүн 'түүхэнд ерөнхийлөгч Трампаас илүү энэ шагналыг хүртэх эрхтэй хүн байхгүй' гэж хэлж байсан нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг байлаа" гэж хэлжээ.

Тэрбээр өнгөрсөн оны шагналтан, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог хэлсэн хэрэг байв.

Тухайн үед Венесуэл дэх үйл ажиллагаандаа АНУ-ын дэмжлэгийг эрэлхийлж Мачадо нэгдүгээр сард Цагаан ордонд зочлохдоо, 2025 оны Нобелийн энх тайвны шагналын медалиа Трампад бэлэглэж байв.

 

Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа дэлхий даяар найман зөрчил мөргөлдөөнийг зохицуулж чадсан тул уг шагналыг хүртэх ёстой гэж мэдэгдэж байв.

Зөрчил мөргөлдөөнөө шийдвэрлэхэд туслуулсан гэх Камбож, Израиль, Пакистаны удирдагчид Трампыг шагналд нэр дэвшүүлснээ мэдэгдсэн ч энэ нь албан ёсоор батлагдаагүй юм.

Нөгөө талаар Трампын шийдвэрлэсэн гэж үздэг зарим мөргөлдөөнд оролцогч талууд АНУ-ын ерөнхийлөгчийн дипломат үүрэг оролцоог үгүйсгэдэг. Тухайлбал Конго улс, Камбож-Тайландын хил хязгаар зэрэг зарим бүс нутагт мөргөлдөөн дахин дэгдээд байгаа.

Хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдвол Цагаан ордонд ирсэн эхний өдрөө л зогсооно гэж амлаж байсан Орос-Украины дайны асуудлыг шийдвэрлэх явдал Трампын хувьд биелшгүй зорилт хэвээр үлдсэн юм.

Харин ч тэр дайн шинээр эхлүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа.

Тухайлбал АНУ болон Израиль улсаас Ираны эсрэг эхлүүлсэн байлдааны ажиллагаа нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг алдагдуулж, арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө шатахууны үнийг өсгөж, найм дахь сардаа үргэлжилж байна.

Энэ жилийн шагналыг хүртэх магадлал өндөртэй хүмүүсийн тоонд Ромын Пап, Олон Улсын Эрүүгийн Шүүх болон Палестины нутаг дэвсгэр хариуцсан тусгай илтгэгчид нэрлэгдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
2026-10-08