БОУАӨЯ-наас нас бие гүйцсэн баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

img

 

Баавгай хүн рүү халдсан асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/, Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, Нийслэлийн онцгой байдлын газар /НБОГ/-аас мэдээлэл өглөө. 


Албаныхан БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн ам орчимд баавгай хүний амь насанд хүрсэн явдалд эмгэнэл илэрхийлэв. 

2026 оны 10-р сарын 7-8-нд шилжих шөнийн 01:00 цагт Шуурхай удирдлагын төвийн 31-0005 дугаарын утсанд дуудлага ирүүлснийг Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн баг, Нийслэлийн онцгой байдлын баг хүлээн авч тухайн байршилд очиж ажилласан байна. 

Улмаар өнөөдөр үүрийн 04:00 цагт БЗД-ийн онцгой байдлын комисс хуралдаж, бэлтгэл бэлэн байдлыг хангах, баавгайн тандалт тоо хэмжээг тогтоох, үргээх, иргэдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг шийдвэрлэж шуурхай ажиллаж байна гэв. 

Улаанбаатар хотын ногоон бүсэд 2018 онд хоёр удаагийн дуудлага мэдээлэл, 2019 онд нэг дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан ба энэ онд 24 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

БОУАӨЯ-аас өчигдөр бамбаруушаа дагуулсан эм баавгайг агнаж болохгүй, нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг цагдаагийн байгууллагын удирдлага дор аюулгүй болго гэсэн чиглэл, зөвшөөрлийг нийслэлд өгөөд байгаа юм байна. 

Иймд нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн баавгайг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
2026-10-08