Х.НЯМБААТАРАА, БИТГИЙ ХУДЛАА ЖҮЖИГЛЭ!

img

 

Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар хотын дарга асан Х.Нямбаатар гэнэт л хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч болж хувирав. “Сэтгүүлчийг сулла”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажлаа хийх хэрэгтэй” хэмээн дуугарч, Монголд дарангуйлал тогтсон тухай хүртэл ярьжээ. Гэвч Х.Нямбаатар аа, та өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа сэтгүүлчидтэй хэрхэн харилцаж байснаа мартчихсан юм биш биз?

Сэтгүүлч асуулт асуухад “хэн нэгний захиалгаар явж байна уу” гэх утгатай үг чулууддаг, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг “шантаажчин” хэмээн олны өмнө цоллодог байсан үе тань тийм ч хол биш. 2024 оны арванхоёрдугаар сард МСНЭ-ийн төлөөлөл таны сэтгүүлчидтэй харилцаж буй байдлыг шүүмжилж, уучлалт гуйхыг хүртэл шаардаж байсан. Харин 2025 оны нэгдүгээр сард та өөрөө сэтгүүлчдийг “шантаажчин бацаанууд” хэмээн нэрлэсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв. Тэгэхээр өнөөдөр та сэтгүүлчийн эрх чөлөөний тухай ярьж байгаа нь өөрөө буруу биш. Сэтгүүлчийг хууль бусаар хорьсон бол эсэргүүцэх, хууль ёсны үндэслэлийг нь нэхэх ёстой. Харин асуудал нь таны өнөөдрийн үг биш, өчигдрийн үйлдэлтэйгээ хэр нийцэж байгаад байна. Эрх мэдэлтэй байхдаа асуулт асуусан сэтгүүлчийг дайснаа мэт үзэж, эрх мэдлээс холдохоороо хэвлэлийн эрх чөлөөний хамгаалагч болох нь зарчмын зөрчил биш гэж үү? Сэтгүүлч бүр төгс биш. Алдаа гаргасан, ёс зүй зөрчсөн сэтгүүлчид бишгүй бий. Гэхдээ сэтгүүлчийн алдааг шалгах нэг хэрэг, харин асуулт асуусных нь төлөө олон нийтийн өмнө гутаан доромжлох нь бас өөр хэрэг. Үүнтэй адил сэтгүүлчийг цагдан хорьсон нь өөрөө хууль бус гэдгийг одоогоор мань мэт нь нотлох боломжгүй ч, түүнийг хорих хууль зүйн үндэслэл, зайлшгүй шаардлагыг нээлттэй хэлэлцэх ёстой.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг Х.Нямбаатарын улс төрийн байр суурьтай нийцсэн үедээ л хамгаалдаг зүйл биш. Таныг шүүмжилдэг сэтгүүлчид ч, таныг дэмждэг сэтгүүлчид ч, танд огт хамаагүй асуудал хөнддөг сэтгүүлчид ч адилхан эрхтэй. Тиймээс Х.Нямбаатар аа, өнөөдөр сэтгүүлчийн эрх чөлөөний тухай ярих гэж байгаа бол эхлээд өөрийнхөө өмнөх үйлдлийг эргэн хар. Өмнө нь сэтгүүлчдийг гутаан доромжилж байсан үгэндээ тайлбар өг. Өнөөдрийн байр суурь тань улс төрийн тухайн үеийн ашиг сонирхлоос үл хамаарах зарчим гэдгээ үйлдлээрээ харуул. Сэтгүүлчийн эрх чөлөөг эрх мэдэлтэй байхдаа хүндэлж чадаагүй хүн эрх мэдлээс холдохоороо гэнэт түүний өмгөөлөгч болсон дүр эсгэхэд олон нийт эргэлзэх нь аргагүй. Х.Нямбаатар аа, сэтгүүлчийн эрх чөлөөний тухай ярьж болно. Харин өөрийнхөө өчигдрийн үгийг мартаад, өнөөдөр нэг их шударга ёсны төлөө тэмцэгчийн дүрд тоглох хэрэггүй. Зарчим гэдэг албан тушаал солигдоход өөрчлөгддөг зүйл биш юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Maria R. Smith:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-10-13
GULGUN KOMUNIST L BSAN DAA. NILEEN MUNGU IDEJ AMJSAN BOLOLTOI YUM
2026-10-12
Зочин:
Нянбаатарын сэтгүүл зүйн эсрэг зохиосон эллэв хууль тогтоомжууд захаас аван олон. Зөрчлийн хууль , хамгийн ноцтой нь энний ХЗДХС байхад нь Монголын газар нутгийг хонконгийн биржээр арилжаалах маш аюултай хуулийг зохиож баталсан нь одоо газар нутгаа хужаад зарагдаад байгаа олон арван сая га газрууд орно. Сэтгүүлчид ч гэсэн далдаган очиж мөнч олон хаалтын гэрээ байгуулж , гадагш төсвийн мөнгөөр мөн ч олон аялсан.Хохь чинь
2026-10-12
Зочин:
Нянбаатарын сэтгүүл зүйн эсрэг зохиосон эллэв хууль тогтоомжууд захаас аван олон. Зөрчлийн хууль , хамгийн ноцтой нь энний ХЗДХС байхад нь Монголын газар нутгийг хонконгийн биржээр арилжаалах маш аюултай хуулийг зохиож баталсан нь одоо газар нутгаа хужаад зарагдаад байгаа олон арван сая га газрууд орно. Сэтгүүлчид ч гэсэн далдаган очиж мөнч олон хаалтын гэрээ байгуулж , гадагш төсвийн мөнгөөр мөн ч олон аялсан.Хохь чинь
2026-10-12