ОХУ ЭНХИЙН ГЭРЭЭНИЙ САНАМЖ БИЧИГТ ХОЁР БОЛЗОЛ ТУСГАЖЭЭ
Оросын төрийн мэдээллийн агентлагууд Орос улс энхийн санамж бичигтээ гал зогсоох хоёр "сонголт" тавьсан гэж мэдээлэв. Эхний хувилбарт Кремль Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудаас Украины Зэвсэгт хүчнийг бүрэн гаргах тухай тусгасан. ОХУ-ын зүгээс 2022 оноос эхлэн тус бүс нутгуудыг өөртөө нэгтгэх оролдлого хийж зарим газарт хяналтаа тогтоосон ч бүрэн эзэлж чадаагүй билээ. Харин “Багцын гэрээ” гэж нэрлэгдсэн хоёр дахь хувилбарт Украины армид үзүүлж буй барууны цэргийн тусламжуудыг, тэр дундаа тагнуулын мэдээлэл хуваалцах алхамыг бүрэн зогсоох тухай тусгажээ.


















