С.Эрдэнэбаатар: Цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахыг шаардаж байна
Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас давуу байдал бий болгож, төрийн болон татвар төлөгчдийн мөнгө, гадаадын эх үүсвэрээс олгосон их хэмжээний зээлүүдийг олон жилийн турш улс төрийн намууд бизнес эрхлэгчид зээл авсан ч зээлээ төлөлгүй хүндрэл учруулж байна. Зээлээ төлөхгүй бол ард түмэн, Засгийн газар төлөх шаардлагатай болно. Үүнээс болоод цалин хөлс нэмэгдэхгүй, төрийн бүх төрлийн зардлууд танагдах, шимтгэл татварын байдлаар ард түмэнд ачаалал ирнэ.


















