Д.ТРАМПЫН СҮРДҮҮЛГЭД В.ПУТИН ХАРИУ ИЛГЭЭВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уурлаж, эгдүүцсэн тухай мэдээлэл олон улсын анхаарлыг татсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татвараар сүрдүүлсэн мэдэгдэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хариу өгчээ. В.Путины байр суурийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков албан ёсоор уламжилсан бөгөөд “ОХУ-ын зүгээс дайныг дуусгаж Украинтай харилцаагаа сэргээх, энх тайван тогтоох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.



















