ЭЕШ-ын цахим бүртгэлийн ЗААВАР
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн алхмыг танилцуулж байна.
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн алхмыг танилцуулж байна.
Тагнуулын байгууллагаас сүүлийн үед шалгаж, шийдвэрлүүлсэн хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тагнуулын Ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан талаар мэдээлэл хийлээ.
Хөгжлийн банкны экс удирдлагууд бараг бүгд өнөөдөр шүүхэд дуудагдлаа. Тэд ар араасаа шүүхээс цагдан хоригдох шийдвэр сонсоод гарч ирж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр энэ үйл явц өрнөж байна.
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Оросын уран гулгагч Камила Валиева үзүүлбэрээ дуусгаад мөсөн талбайгаас гарах үед дасгалжуулагчид нь хүйтэн хөндий угтахыг хараад ихэд гайхсан талаараа ярьжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн Засаг даргад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэх цагт судалгаа хийж, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн боловсролын газраас зохион байгуулалттай арга хэмжээ авч ажилласан байна. Ингэхдээ түгжрэлд нөлөө бүхий сургуулиудын судалгаа гаргаж ажилласан. Анхны судалгаагаар түгжрэлд нөлөө бүхий 78 сургууль байна гэсэн судалгаа байна. Эдгээр сургуулиудын сурагчдын 25,7 хувь нь такси болон хувийн унаагаар зорчиж байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс 59 сургуулийг сонгож авчээ.
Украины Зэвсэгт хүчин өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын нутаг дэвсгэр рүү, тэр дундаа Луганскийн захад байх Зеленая Роща дүүрэг рүү гал нээсэн гэнэ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс төлөвлөгөөт хяналт шалгалтаар Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ.
Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаярыг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Тандалтын судалгааны ажлууд хийгдэж байна. Таван тохиолдлоос дээш буюу кластер голомт 13 бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хичээл сургууль 100 хувь танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулийн кластер халдвар нэмэгдэж байна.
Италийн Euroferry Olympia гатлага онгоц Грекийн Корфу арлаас холгүйхэн Ионы тэнгист шатжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, бүх зорчигчийг нүүлгэн шилжүүлсэн, гэмтэж бэртсэн хүн байхгүй гэнэ.
Хятадын анагаах ухааны шинжээчид Хонконгт ажиллаж эхэлжээ. Жэнминь жибао сонины мэдээлснээр, Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хэлтсийн дарга Кан Минийн удирдсан дөрвөн шинжээч хоёрдугаар сарын 17-ны өдөр Хонконгт очсон байна.
“Орфей” театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон билээ. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм. Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 03-наас 27-ныг хүртэл өдөр бүр 19:00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглохоор боллоо.
Одоогоор шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байна.
Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.
Түүнчлэн "Украины тусгаар тогтнолыг алдагдуулсан үйлдлийг Оросын талаас хийвэл " Оросыг саатуулах, Европын энх тайвныг сэргээхийн тулд өөрт байгаа бүхий л боломжийг ашиглахыг АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаанд санал болгосон байна.
Хилийн чанадад суралцдаг оюутан залууст мөнгөн гуйвуулга, гүйлгээтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ үргэлж хэрэгцээтэй байдаг.
Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас давуу байдал бий болгож, төрийн болон татвар төлөгчдийн мөнгө, гадаадын эх үүсвэрээс олгосон их хэмжээний зээлүүдийг олон жилийн турш улс төрийн намууд бизнес эрхлэгчид зээл авсан ч зээлээ төлөлгүй хүндрэл учруулж байна. Зээлээ төлөхгүй бол ард түмэн, Засгийн газар төлөх шаардлагатай болно. Үүнээс болоод цалин хөлс нэмэгдэхгүй, төрийн бүх төрлийн зардлууд танагдах, шимтгэл татварын байдлаар ард түмэнд ачаалал ирнэ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 761 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 361 Улаанбаатарт, 400 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2083 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5573 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1544 хүний биеийн байдал хөнгөн бол 48 хүн нэн хүнд байна.