Дархан хотын таван сургуулийн өргөтгөл 2024 он гэхэд баригдаж дуусна
Дархан хотод 39 цэцэрлэг, 26 сургууль, 9 их, дээд сургууль бий. Эдгээр боловсролын байгууллагад нийт 1754 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 91-97 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд ачаалал нэмэгдэж, жилд 2-3 сургууль ердийн үед гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд 2024 он гэхэд таван сургуулийн өргөтгөл барьж дуусгахаар ажиллаж байна.


















