Б.Батцоож: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд машинтай 50 жолооч шаардлагатай байна
Анх 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 11 дүгээр сарын 21 хүртэл сайн дурын 52 жолооч ажиллуулж, ковидын халдварын тархалт намжсан учраас зогсоосон. Одоо омикрон халдварын дэгдэлттэй холбогдуулан энэ ажлыг дахин хэрэгжүүлж байна. Бид сайн дурын жолоочоор ажиллахаар ирсэн хүмүүст нөхцөлөө танилцуулж байгаа. Төсвөөс шалтгаалах авах жолоочийн тоо хязгаартай. Эхний ээлжинд 10 жолоочийг авч, ажиллуулж байна.
















