Н.Батсүмбэрэл: ХҮН намынхныг бодвол ТҮК-ийнхэн ажил хийж байгаа шүү
Тэрбээр "Бүх юм хэмжээ хязгаараасаа даваад улстөржөөд байх юм. Ажил хийхээр ажил хийж болдоггүй, ажил хийхгүй болохоор ажил хийсэнгүй гэдэг. Ялангуяа энэ ХҮН намын гурав нийлж суучихаад мэдэхгүй ч юм байхгүй чадахгүй ч юм байхгүй гурван поп нөхөр гарч ирээд ажил хийж байгаа хүмүүсийг загнах юм. Хотын дарга гарч ирээд ажилтнуудын цалинг 1000 доллар буюу 3 сая төгрөгт хүргэнэ гэсэн. Яагаад болохгүй гэж, хүний амьдралд яагаад мөнгө хэрэгтэй байж болохгүй гэж.













